“Хотын дарга сонсож байна” 150150 тусгай дугаарыг наймдугаар сарын 14-нөөс нээнэ

НИТХ-ын ээлжит наймдугаар хуралдаан болж байна. Өнөөдрийн хуралдаанаар нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд 2025, 2026 оны эхний хагас жилийн байдлаар иргэдээс ирсэн өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн тайлан мэдээллийг сонслоо.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Иргэдийн санал хүсэлтийг цаг алдалгүй хүлээн авах, шуурхай шийдвэрлэх зорилгоор “Хотын дарга сонсож байна” платформыг наймдугаар сарын 14-нөөс нэвтрүүлэх гэж байна. Улаанбаатар хот нийт 1.8 сая иргэнд 536 төрлийн үйлчилгээ үзүүлдэг. “Хотын дарга сонсож байна” платформ нь дараах сувгуудаар саналт хүсэлт хүлээн авна. Нэгт, таван оператораас 150150 тусгай дугаарт иргэд ямар нэг үнэ, төлбөргүйгээр зурвас илгээн хүсэлтээ илгээнэ. Үүний дараа хүсэлт шийдвэрлэлтийн талаар мэдээллийг иргэнд илгээнэ. Мөн нийслэлийн захиргааны байрны B блокт “Call Center” ажиллуулна. “Хотула” аппликейшнаар хүсэлт хүлээн авна. Түүнчлэн иргэд биеэр, бичгээр санал хүсэлтээ өгөх юм. Тус платформоор иргэдээс ирсэн санал, гомдлыг нийслэлийн эрх бүхий 23 албан тушаалтанд шууд хуваарилж, хэрхэн шийдвэрлэж байгааг нээлттэй хянадаг болно. Энэ бол иргэдийн санал хүсэлтэд суурилан хамтарч ажиллах платформ юм” гэв.
Мөн тэрбээр ирэх жилийн төсөвт нийслэлийн нэг цэгийн үйлчилгээний төвүүдийн орчин нөхцөлд анхаарч, иргэд илүү тав тухтай, түргэн шуурхай үйлчилгээ авах нөхцөлийг бий болгоно гэлээ.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

КОП-17 бага хурлын зочид, төлөөлөгчдөд нийтийн тээврийн 100 автобусаар үйлчилнэ

Цөлжилттэй тэмцэх тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын суурь конвенцын оролцогч...

Монгол Улсад 10 мянган шатар хандивлах амлалтаа биелүүлжээ

WR Chess багийн эзэн Wadim Rosenstein-ий Монголын нийт шатарчдад...

“Туул усан цогцолбор” төслийн нэгдүгээр шатны ТЭЗҮ боловсруулах ажил 90 хувийн гүйцэтгэлтэй байна

Улаанбаатар хот болон бусад суурин газрын хүн ам, хөдөө...

16 төрлийн эмийг нэг эх үүсвэрээс худалдан авах журмыг баталлаа 

“Эм эмнэлгийн хэрэглэгдэхүүн, биобэлдмэл, вакциныг нэг эх үүсвэрээс худалдан...