Монгол Улсад 10 мянган шатар хандивлах амлалтаа биелүүлжээ

WR Chess багийн эзэн Wadim Rosenstein-ий Монголын нийт шатарчдад өгсөн 10,000 ширхэг шатрын иж бүрдэл хандивлах амлалт биеллээ. Монгол Улсад ирсэн энэхүү шатрын иж бүрдлүүд сургуулиуд, шатрын клубүүд, академиуд болон орон нутгийн хүүхэд, залуучуудад хүрч, шатрын боловсрол, хүртээмжийг нэмэгдүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулах болно.
Wadim Rosenstein, WR Chess нь шатрын спортыг зөвхөн дэлхийн шилдэг тамирчдын өрсөлдөөнөөр хязгаарлахгүй, харин боловсрол, хамтын ажиллагаа, дараагийн үеийн хөгжилд чиглэсэн нийгмийн үнэ цэнтэй хөдөлгөөн болгон хөгжүүлэх эрхэм зорилготой ажилладаг. Монголын шатрын спортын хөгжилд бодитой дэмжлэг үзүүлж, олон мянган хүүхэд, залуучуудад шинэ боломжийг нээж буй Wadim Rosenstein болон WR Chess-ийн хамт олонд Монголын шатрын хамт олны өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлье.
Мөн энэ оны 9 дүгээр сард болох Олон Улсын Шатрын Холбоо (FIDE)-ны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж буй Wadim Rosenstein танд өндөр амжилт хүсье.
Монголын шатрын хөгжилд оруулж буй энэхүү үнэтэй хувь нэмэр олон жил үргэлжлэх болтугай. ♟️🇲🇳

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Оролцогчдын хүсэлтээр “Night marathon ulaanbaatar 2026” бүртгэлийг сунгалаа

Улаанбаатар хотод энэ сарын 26-ны өдөр зохион байгуулагдах “Night...

“Айчи-Нагоя”: Монголын багийн анхны медалийг С.Жамбалжамц авлаа

“Айчи-Нагоя 2026” Азийн зуны спортын ХХ наадмын медальтнууд тодорч...

Олимпын гудамжнаас урагш Дүнжингаравын зам хүртэлх гудамжийг Ю.Цэдэнбалын нэрэмжит болголоо

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Маршал Ю.Цэдэнбалын мэндэлсний 110 жилийн...