Эрдэмтэд эр бэлгийн эсийг дарангуйлж жирэмснээс хамгаалах тариа бүтээжээ

АНУ-ын Корнеллийн их сургуулийн эрдэмтэд эрэгтэйчүүдэд зориулсан жирэмслэлтээс хамгаалах шинэ төрлийн тарилгыг амжилттай  бүтээжээ. Энэхүү тарилга нь эр бэлгийн эсийн үйлдвэрлэлийг хоёр жил хүртэлх хугацаанд түр хугацаагаар зогсоох ажээ. Мөн хүссэн үедээ эмчилгээ хийлгэн нөхөн сэргээж, үр тогтоох чадварыг дахин хэвийн болгох боломжтой гэж үзэж байна.
Судлаачдын мэдээлснээр уг арга нь дааврын тэнцвэрт байдалд аль болох бага нөлөө үзүүлэхийг зорьсон бөгөөд одоогоор аюулгүй байдал, үр нөлөөг нь баталгаажуулах зорилгоор эмнэлзүйн туршилтууд үргэлжилж байна.
Хэрэв цаашдын судалгааны үр дүн амжилттай гарвал энэхүү тарилга нь эрэгтэйчүүдийн жирэмслэлтээс хамгаалах сонголтыг өргөжүүлж, гэр бүл төлөвлөлтийн хариуцлагыг эмэгтэй, эрэгтэй хүмүүсийн хооронд илүү тэнцвэртэй хуваалцах боломжийг бүрдүүлэх шинэ дэвшил болох юм.
Уг тарилга нь одоогоор өргөн хэрэглээнд нэвтрээгүй бөгөөд албан ёсны зөвшөөрөл авч, зах зээлд гарахаас өмнө нэмэлт судалгаа, туршилт хийж байна

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Нийслэлийн инженерийн шугам, сүлжээний өвөлжилтийн бэлтгэл 94 хувьтай байна

Нийслэлийн 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэлийг хангах хүрээнд инженерийн хангамжийн...

Хүүхдийн төлөө гэсэн уриа үр дүнгээр батлагдах ёстой

“Гэрт ойрхон сургууль хамгийн сайн сургууль” гэсэн уриан дор...

Ирэх сараас тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ

УИХ-аас өнөөдөр Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголын тав...

Г.Ялалт: Орон нутагт цэрэгт татагдаж амжаагүй иргэд нийслэлийн цэрэг татлагад хамрагдах боломжтой

Нийслэлийн хэмжээнд 2026 оны II ээлжийн цэрэг татлага аравдугаар...