“Эхийн алдар” одонгийн шаардлагыг хөнгөрүүллээ

“Эхийн алдар” одон болон түүнтэй холбогдох мөнгөн тусламж авах эрх үүсэхтэй холбоотой зарим шаардлага шалгуурыг хөнгөрүүлж, Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг Монгол Улсын Их Хурал 2026 оны тавдугаар сарын 29-ний өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталсан билээ. Тодруулбал, Улсын Их Хурлын гишүүн Д.Үүрийнтуяа, Х.Баасанжаргал, Б.Баярбаатар, Б.Уянга, С.Эрдэнэбат, С.Эрдэнэболд нарын санаачлан, өргөн мэдүүлж батлуулсан дээрх хуулиар олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулахад тавьж буй “бага хүүхэд нь нэг нас хүрсэн байх” гэсэн шалгуурыг хасав.

Энэ нь хүн амын өсөлтийг дэмжээд зогсохгүй эх, хүүхдийг ялгаварлан гадуурхах эрсдэлийг бууруулах, хүүхэд бүрийн үнэ цэнийг ижил түвшинд хүлээн зөвшөөрөх эрх зүйн зарчимд нийцэж буй юм. Хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн О.Саранчулуун ахалж ажилласан бөгөөд тус ажлын хэсгийн саналаар хуулийг 2027 оны нэгдүгээр сарын 01-нээс эхлэн дагаж мөрдөхөөр тогтоосон байна гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Оюутолгойн 2027 оны ногдол ашгийг иргэдэд олгох, хувь эзэмшлийг 100 хувь шилжүүлэх тогтоолын төсөлд санал авч эхэллээ

УИХ-ын гишүүн Л.Гантөмөр “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын...

Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж, говийн бүс нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай

Нийт нутгаар үүлшинэ. Баян-Өлгий, Ховдын өмнөд, Завханы зүүн, Говь-Алтай,...

50 мянган яндан буулгах 100 мянган орон сууц үндэсний хөтөлбөр хэрэгжиж эхэллээ

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах,...

Нийслэлийн инженерийн шугам, сүлжээний өвөлжилтийн бэлтгэл 94 хувьтай байна

Нийслэлийн 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэлийг хангах хүрээнд инженерийн хангамжийн...