“THE HU” хамтлаг “Wolf Totem” тоглолтоо Төв цэнгэлдэхэд хийнэ

THE HU хамтлаг байгуулагдсаны 10 жилийн ойд зориулсан “Wolf Totem” тоглолт 2026 оны наймдугаар сарын 8-ны өдөр Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулагдана. Тодруулбал, “Хархираа дор Хийморь сэргэмүй” уриатай энэхүү тоглолт нь хамтлагийн өнгөрсөн 10 жилийн уран бүтээлийн замнал, дэлхийн аялан тоглолтууд, үзэгч фенүүдтэйгээ хамт бүтээсэн түүхэн мөчүүдийг нэгэн тайзан дээр нэгтгэсэн ойн тоглолт болох юм. THE HU хамтлаг байгуулагдсан цагаасаа эхлэн Монголын уламжлалт хөгжим, хөөмий, хархирааг орчин үеийн рок хөгжимтэй хослуулсан Hunnu Rock урсгалаараа олон улсад танигдаж, дэлхийн томоохон фестиваль, концертын тайзнаа Монголын хөгжмийг хүргэсээр ирсэн.

10 жилийн ойн “Wolf Totem” тоглолтын хүрээнд хамтлагийн онцлох бүтээлүүдээс бүрдсэн тусгай хөтөлбөр толилуулагдах бөгөөд ойд зориулсан тайзны шийдэл, контент, дуу дүрсний үзүүлбэрүүдийг үзэгчдэд хүргэхээр бэлтгэж байна. Энэ удаагийн тоглолтын гол концепц нь өнгөрсөн 10 жилийг дурсахаас илүүтэйгээр THE HU-гийн хөгжмөөр дамжуулан үзэгч бүрийн доторх эрч хүч, омог бардам зан, сүлд хийморийг сэргээхэд чиглэж байгаа юм.

Монголчуудын эртний дайчдын уухай, хархираа, хамтын хүчнээс төрдөг сүр хүчийг орчин үеийн тайзны хэлээр илэрхийлж, үзэгчдийг нэгэн ижил энерги, мэдрэмжийн дор нэгтгэхийг энэхүү тоглолтоор зорьж байна. “Хархираа дор Хийморь сэргэмүй” гэх уриа нь тоглолтын үзэл санааг бүрэн илэрхийлэх бөгөөд үзэгчид зөвхөн хөгжмийн тоглолт үзэх бус, Монгол хүний омог бардам зан, эрч хүч, сүлд хийморийн мэдрэмжийг хамтдаа мэдрэх нэгэн үдшийн гэрч болох юм.

Тоглолтын мэдээлэл:

Тоглолтын нэр: Wolf Totem

Уриа: “Хархираа дор Хийморь сэргэмүй”

Огноо: 2026 оны наймдугаар сарын 8

Байршил: Төв цэнгэлдэх хүрээлэн

Тасалбарын ангилал:

Early Wolf – 79,000 төгрөг

Early Wolf Fanzone – 169,000 төгрөг

Chillzone – 169,000 төгрөг

VIP – 699,000 төгрөг

Дэлгэрэнгүй мэдээлэл болон тасалбарын борлуулалтын мэдээллийг тоглолтын албан ёсны сувгуудаас авахаас гадна тоглолтын тасалбарыг Shoppy.mn, Ticket.mm, EventX болон Portal.mn-ээс авах боломжтой юм.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

65 жил хуримтлагдсан 102,975 м.куб үнсийг зөөжээ

Дулааны тавдугаар цахилгаан станцын бүтээн байгуулалтын ажил өнгөрсөн сард...

“Бойнг” 787-9 онгоцыг анх удаа хүнд хэлбэрийн засвар үйлчилгээнд амжилттай орууллаа

МИАТ ТӨХК нь “Бойнг” 787-9 холын зайны, өргөн биетэй,...

Увс аймгийн Тэс суманд боом өвчин хүнд халдварлав

Увс аймгийн Тэс суманд боом өвчний хүний өвчлөлийн тохиолдол...

“Хүрээ цам-Даншиг наадам” амралтын өдрүүдэд болно

Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр “Хүрээ цам-Даншиг наадам 2026”-г...