Нийслэлийн 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэж байна

Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус XIII хуралдаанаар нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг өнөөдөр хэлэлцэж байна.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Олон улсын геополитикийн нөхцөл байдлын нөлөөгөөр нефть, шатахууны үнэ өсөж, нийтийн тээвэр, хог хаягдлын менежмент, ногоон байгууламжийн арчилгаа зэрэг нийслэлийн суурь үйлчилгээний зардалд нөлөөлж байна. Иймд үйлчилгээг хэвийн, тогтвортой үргэлжлүүлэх нэмэлт санхүүжилтийг шийдвэрлэх зорилгоор нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг өргөн барьсан. Түүнчлэн Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд 2026 оны тавдугаар сарын 31-ний өдрийн байдлаар гэрээ байгуулагдаагүй хөрөнгө оруулалтын төслүүдийн санхүүжилтийг нийслэлийн төсвөөс хассан. Ингэснээр төсвийн үр ашиг, сахилга хариуцлагыг нэмэгдүүлэхээр тооцож байна” гэлээ.

Нийслэлийн төсвийн тодотголд нийслэлийн 2026–2027 оны өвөлжилтийн бэлтгэл хангах, агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээнд шаардлагатай нэмэлт эх үүсвэрийг шийдвэрлэхээр тусгажээ. Тодруулбал, галлагааны улиралд 280 мянган тонн хагас коксон шахмал түлш, 150 мянган тонн сайжруулсан шахмал түлш (мидлинг) худалдан авч, хэрэглэгчдэд нийлүүлэх юм. Харин 2027-2028 оны галлагааны улиралд эх орныхоо хүрэн нүүрсийг хагас коксжуулж хэрэглэх боломжийг судалж байна.

2026 оны нийслэлийн төсвийн орлогын хүлээгдэж буй гүйцэтгэл болон он дамжин зарцуулагдах мөнгөн хөрөнгийн үлдэгдлийн бодит хэмжээ анхны төсөөллөөс өөрчлөгдсөн байна. Тиймээс төсвийн орлого, санхүүжилтийн эх үүсвэрийн тооцооллыг бодит нөхцөл байдалд нийцүүлэн шинэчлэхээр хэлэлцэж байгаа юм.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

“Эрдэнэс Монгол”-ын нэрийг “Чингис хаан баялгийн сан нэгдэл” болгож, төрийн өмчит 14 компанийг татан буулгав

Засгийн газрын ээлжит хуралдаан 2026 оны зургаадугаар сарын 17-нд...

“Улаанбаатар нийтийн үйлчилгээний төв” үйл ажиллагаагаа эхлүүллээ

“Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК нийгмийн хариуцлагын хүрээнд Петровис...

“Солонго 1, 2” 2042 айлын орон сууцыг Улсын комисс хүлээн авчээ

Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хоорондын хамтын хэлэлцээрийн хүрээнд...

Дүүжин тээврийн зээлийг ашиглалтад орсноос хойш 12 дахь жилээс төлнө

Яармагийн Арцатаас Хархорины Өнөр хороолол чиглэлд нийт 4.2 км...