Нийслэлд эзэмшиж буй газрыг өмчлүүлэх ажлыг дүүрэг бүрд зохион байгуулна

Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль 2002 онд батлагдаж, 2003 оны тавдугаар сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн. Тус хуулийг 2028 оны тавдугаар сарын 1-ний өдөр хүртэл дагаж мөрдөнө. Нийслэлийн нутаг дэвсгэрт гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 0.07 га хүртэл газар эзэмшиж буй иргэнд газар өмчлүүлж байгаа бөгөөд 2003-2025 онд нийслэлийн 213,579 иргэнд 11,396 га газрыг өмчлүүлсэн. Ийнхүү нийслэлд бүртгэлтэй нийт иргэдийн 12 хувь нь нэг удаа үнэгүй газар өмчлөх эрхээ эдэлсэн байна.

НИТХ-ын 2025 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн 25/134 дүгээр тогтоол, Монгол Улсын Засгийн газрын 2026 оны хоёрдугаар сарын 11-ний өдрийн 46 дугаар тогтоолоор “Монгол Улсын иргэнд 2026 онд өмчлүүлэх газрын нийт хэмжээ, байршил, зориулалт”-ыг баталсан бөгөөд нийслэлийн нутаг дэвсгэрт 2026 онд 2843 иргэний 156.42 га газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлүүлнэ.

Иймд нийслэлийн нутаг дэвсгэрт эзэмшиж буй газрыг өмчлүүлэх ажлыг эрчимжүүлэх аяныг 2026 оны зургаадугаар сарын 10-19 өдрийн 09:00-16:00 цагийн хооронд хуваарийн дагуу дүүрэг бүрд зохион байгуулна.

Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн хэрэгжилтийг хангах, төрийн үйлчилгээг иргэдэд тэгш хүртээмжтэй, түргэн шуурхай хүргэх зорилгоор нийслэлийн хэмжээнд эзэмших эрхийг өмчлөх эрх рүү шилжүүлэх боломжтой 114,021 нэгж талбарын газар ашиглалтын байдлын судалгааг гаргаж, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газарт хүргүүлсэн. Үүнээс газар дээрээ 2-30 жил амьдарсан, өмчлөх боломжтой 99,517 нэгж талбарын мэдээллийг Газрын албанд ирүүлсэн тул газрын кадастрын мэдээллийн системд утасны дугаар нь бүртгэлтэй 37,714 газар эзэмшигч иргэнд зурвас илгээх зэрэг ажлыг аяны хүрээнд зохион байгуулж байна.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Хавдрын эсрэг вакцин хавдар дахих магадлалыг 42 хувь бууруулна

АНУ-ын биотехнологийн Moderna компани болон эм үйлдвэрлэгч Merck хамтран...

Оюутолгойн 2027 оны ногдол ашгийг иргэдэд олгох, хувь эзэмшлийг 100 хувь шилжүүлэх тогтоолын төсөлд санал авч эхэллээ

УИХ-ын гишүүн Л.Гантөмөр “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын...

Нийслэлийн инженерийн шугам, сүлжээний өвөлжилтийн бэлтгэл 94 хувьтай байна

Нийслэлийн 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэлийг хангах хүрээнд инженерийн хангамжийн...

Хүүхдийн төлөө гэсэн уриа үр дүнгээр батлагдах ёстой

“Гэрт ойрхон сургууль хамгийн сайн сургууль” гэсэн уриан дор...