Хууль зүйн туслалцаа үзүүлэх “Хуульч АІ” аппликейшныг хэрэглээнд нэвтэрлээ

Хууль зүйн туслалцааны хүртээмжийг нэмэгдүүлэх, иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, хууль зүйн анхан шатны зөвлөгөө, мэдээллийг цаг алдалгүй авах боломжийг бүрдүүлэх зорилгоор “Хуульч АІ” мобайл аппликейшныг Хууль зүйн туслалцааны төвөөс хөгжүүлж, хэрэглээнд нэвтрүүлж эхэллээ.

Хиймэл оюунд суурилсан “Хуульч Аl” аппликейшныг ашиглан иргэд хууль зүйн анхан шатны зөвлөгөө, мэдээллийг үнэ төлбөргүй авах боломжтой. Тус аппликейшн Эрх зүйн мэдээллийн нэгдсэн сан (www.legalinfo.mn)-ийн эрх зүйн актуудын мэдээлэлд тулгуурлан хууль зүйн зөвлөгөөг өгөх юм. Хэрэглэгч хууль зүйн зөвлөгөөг бичгээр болон дуу хоолойгоор харилцан ярианы хэлбэрээр авч болно.

Аппликейшныг сайжруулж байгаа бөгөөд үйл ажиллагаатай холбоотой санал, хүсэлтийг Хууль зүйн туслалцааны төвийн 51-261982 дугаарын утас болон [email protected] цахим шуудангаар хүлээн авч байна.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Сөүлийн гудамж амралтын өдрүүдэд автомашингүй бүс боллоо

Сөүлийн гудамж хэмээн нэрлэгдсний 30 жилийн ойн хүрээнд оршин...

Дамбадаржаа дулааны станцад 10 дугаар сард тохируулга хийж, энэ онд ашиглалтад оруулна

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Дамбадаржаа дэд төвийн...

14 иргэний амь насыг хамгаалж, утаажилтын бүсээс 53 иргэнийг гаргалаа

Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт (2026.07.20-2026.07.26) нийслэлийн 8 дүүрэг,...

“Хүннүгийн язгууртны оршуулгын цогцолбор”-ыг Дэлхийн өвийн жагсаалтын соёлын ангилалд бүртгэлээ

БНСУ-ын Пусан хотноо 2026 оны 7 дугаар сарын 19-29-ний...