Элсэлтийн шалгалт зургаадугаар сарын 25-нд эхэлнэ

Боловсролын үнэлгээний төвөөс 2026-2027 оны хичээлийн жилийн Их, дээд сургуульд элсэгчдийн Элсэлтийн ерөнхий шалгалтын хуваарийг албан ёсоор баталлаа. Энэхүү журмын хүрээнд элсэгчид эхлээд Монгол хэл, бичгийн шалгалтдаа тэнцсэн байх шаардлагатай бөгөөд үүний дараа суурь мэргэжлийн чиглэлийн дагуу үндсэн шалгалтуудаа өгөх юм. Улмаар их, дээд сургуульд элсэх үндсэн шалгалтууд зургадугаар сарын 25-наас 28-ны өдрүүдэд үргэлжилнэ. Тодруулбал, зургадугаар сарын 25-ны өдөр Түүх, Англи хэлний шалгалтаар элсэлтийн ерөнхий шалгалт эхлэх юм. Дараагийн өдөр буюу 26-ны 10:00-11:40 цагт Хими, 13:00-14:20 цагт Газар зүй, 16:30-17:50 цагт Нийгэм судлалын хичээлийн шалгалт тус тус үргэлжилнэ. Харин 27-ны өдөр 10:00-11:20 цагт Биологи, 14:00-15:30 цагт Математикийн шалгалт явагдахаар төлөвлөгджээ. Шалгалтын сүүлийн өдөр буюу 28-ны 10:00-11:40 цагт Физик, 13:00-14:20 цагт Орос хэл, 16:00-17:20 цагт Монгол хэлний шалгалтыг тус тус авснаар энэ удаагийн ЭЕШ өндөрлөх юм байна.

Боловсролын үнэлгээний төвөөс шалгуулагчдад цаг баримтлахыг анхааруулав. Шалгуулагчид шалгалтын байрандаа нэг цагийн өмнө ирсэн байх ёстой бөгөөд анги, танхимдаа шалгалт эхлэхээс 10 минутын өмнө орж, суудлаа эзэлсэн байх шаардлагатай. Мөн дурдсан хугацаанаас хоцорсон тохиолдолд шалгуулагчийг шалгалтад оруулахгүй болохыг анхаарууллаа.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Т.Ариунзаяа “Айчи-Нагоя 2026” Азийн наадмаас мөнгөн медаль хүртлээ

Азийн наадмын жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд өрсөлдөж...

Нийслэлийн 265 мянга гаруй хүүхдийг эрүүл мэндийн эрт илрүүлэгт хамруулна

Нийслэлийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд суралцаж буй хүүхдүүдийг эрүүл...

Барилдах эрх түдгэлзүүлсэн 29 үндэсний бөхийн тамирчны нэрсийг зарлалаа

Монголын Үндэсний Допингийн Эсрэг Байгууллага нь 2026 оны 10...

Ахмад настнуудын 70 гаруй хувь нь нийслэлд амьдарч байна

Жил бүрийн аравдугаар сарын 1-ний өдрийг ахмадын баярын өдөр...