“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирлаар Б.Чагнаадоржийг томиллоо

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл өнөөдөр /2026.05.13/ хуралдаж компанийн Гүйцэтгэх захирлаар Б.Чагнаадоржийг томиллоо. Компанийн тамга тэмдгийг Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Н.Цэрэнсамбуу хүлээлгэн өгч, ажлын амжилт хүслээ.

Гүйцэтгэх захирал Б.Чагнаадорж нь “Дархан Төмөрлөгийн Үйлдвэр” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж, үйлдвэрт техник, технологийн шинэчлэл хийж, ордын олборлолтыг нэмэгдүүлэн, экспортыг эрчимжүүлж, ажилчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэж, төсвийн орлогыг нэмэгдүүлэхэд онцгой үүрэг гүйцэтгэсэн ажлын туршлагатай.

Н.Цэрэнсамбуу нь 2022 оны 11 дүгээр сараас “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Худалдан авах ажиллагааны газрын даргаар, 2025 оны 10 дугаар сараас өнөөдрийг хүртэл “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр ажилласан бөгөөд өнгөрсөн хугацаанд нүүрсний борлуулалтыг 1.8 дахин, борлуулалтын орлогыг 1.7 дахин, ачилтыг 1.8 дахин, биржийн борлуулалтыг 6.7 дахин, биржийн ачилтыг 3.9 дахин, биржийн экспортыг 4 дахин тус тус нэмэгдүүлсэн амжилттайгаар ажлаа хүлээлгэн өглөө.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Т.Ариунзаяа “Айчи-Нагоя 2026” Азийн наадмаас мөнгөн медаль хүртлээ

Азийн наадмын жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд өрсөлдөж...

Нийслэлийн 265 мянга гаруй хүүхдийг эрүүл мэндийн эрт илрүүлэгт хамруулна

Нийслэлийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд суралцаж буй хүүхдүүдийг эрүүл...

Барилдах эрх түдгэлзүүлсэн 29 үндэсний бөхийн тамирчны нэрсийг зарлалаа

Монголын Үндэсний Допингийн Эсрэг Байгууллага нь 2026 оны 10...

Ахмад настнуудын 70 гаруй хувь нь нийслэлд амьдарч байна

Жил бүрийн аравдугаар сарын 1-ний өдрийг ахмадын баярын өдөр...