Т.Даваадалайн оронд Г.Жаргалсайханыг орлогчоор томилжээ

Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатарын нэгдүгээр орлогч Т.Даваадалай өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдөж, хуулийн байгууллагад шалгуулахаа мэдэгдсэн. Тэгвэл Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөний үеэр өнөөдөр /2026.05.11/  Т.Даваадалайгийн оронд нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг дарга Г.Жаргалсайханыг Нийгмийн салбар хариуцсан нэгдүгээр орлогчоор, Дэд бүтэц хариуцсан хоёрдугаар орлогчоор А.Амартүвшинг томилж байгаагаа танилцуулжээ. Нэгдүгээр орлогч нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцан ажиллана. Харин нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин цаашид Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудлыг хариуцаж ажиллахаар боллоо.

Мөн авто зам, нийтийн тээвэр, зорчилт хөдөлгөөний салбарыг хариуцсан зохицуулагчаар Б.Ану-Үжин, метро болон трамвайн төслийг Т.Мөнхдалай хариуцах ажээ.

Хоёр жилийн өмнө 2024 онд нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогчоор Т.Даваадалай, хоёрдугаар орлогчоор А.Амартүвшин нарыг томилж байв. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн дагуу нийслэлийн Засаг дарга хоёр орлогчтой ажиллана. Өмнө нь хотын дарга Х.Нямбаатарын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогчоор Санхүү, дэд бүтцийн хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан зөвлөх Н.Мандуулыг, Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогчоор НЗДТГ-ын дарга Л.Хосбаярыг томилж байв.

Т.Даваадалайгийн хувьд “Бодь интернэшнл” ХХК-ийн “Тавантолгойн нүүрс ачих ложистикийн төв” төслийн захирлаар ажиллаж байсан бол А.Амартүвшин нь нийслэлийн Хан-Уул дүүргийн Засаг даргын Нийгмийн бодлогын хариуцсан орлогч даргаар ажиллаж байсан юм.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Барилдах эрх түдгэлзүүлсэн 29 үндэсний бөхийн тамирчны нэрсийг зарлалаа

Монголын Үндэсний Допингийн Эсрэг Байгууллага нь 2026 оны 10...

Томуугийн эсрэг дархлаажуулалтад 179 мянга гаруй иргэн хамрагджээ

Нийслэлийн хэмжээнд томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинд...

Мал хулгайлах гэмт хэрэг өмнөх оноос 69.7 хувиар өслөө

Энэ оны эхний 08 дугаар сарын байдлаар улсын хэмжээнд...

Нийслэлийн долоон дүүрэгт шахмал түлш худалдан борлуулж байгаа 440 цэгийн байршил

Нийслэл хотын гэр хорооллын 170,000 гаруй айл өрхийн халаалтын...