УИХ дахь МАН-ын бүлэг: Том төслүүдийг урагшлуулна

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр /2026.04.27/-ийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргал “Өнөөдрийн хуралдаанаар гурван асуудал хэлэлцлээ. Нэгдүгээрт, Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэн, томоохон бүтээн байгуулалтын ажлыг дэмжихээр болсон. Хуулийн төсөл батлагдсанаар стратегийн чухал ач холбогдолтой баруун таван аймгийг эрчим хүчээр хангах “Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц”, дотоодын бензин, түлшний хэрэглээний 55 хувийг хангах хүчин чадалтай “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр”, Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх 10 000 айлын орон сууцны “Сэлбэ дэд төв” төслүүдийн санхүүжилт хэвийн олгогдох боломж бүрдэнэ. Бүлгийн гишүүд зээлийг үр ашгийг сайжруулах, бүтээн байгуулалтад зарцуулах, төслийн өгөөжийг нийтэд таниулах шаардлагатай гэсэн саналуудыг хэлж хуулийн төслийг дэмжиж УИХ-аар батлуулах нь зүйтэй гэж үзлээ.
Хоёрдугаарт, Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж гишүүдийн олонх дэмжсэн. Энэ хуулийн төсөл батлагдвал худалдаа, аж үйлдвэрийн танхимын эрх зүйн байдал, үйл ажиллагааны зарчим, бүрэн эрх, удирдлага зохион байгуулалт тодорхой болж, аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх орчин сайжрах юм. Өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр үйлчилж байгаа Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийг 1995 онд баталснаас хойш манай улсын эдийн засаг, хууль эрх зүй, бизнесийн орчин, аж ахуйн нэгжийн үйл ажиллагааны чиглэл, засаглал зэрэгт томоохон өөрчлөлтүүд гарч дотоодын нийт бүтээгдэхүүн 138.2 дахин тэлсэн байна.
Мөн өнөөдрийн бүлгийн хуралдаанаар нийгэм, эдийн засгийн хүлээлтийн хүрээнд Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөө, төсвийн хүрээний мэдэгдлийг тавдугаар сард УИХ-д өргөн мэдүүлж, хэлэлцэхээр боллоо” гэв.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Оролцогчдын хүсэлтээр “Night marathon ulaanbaatar 2026” бүртгэлийг сунгалаа

Улаанбаатар хотод энэ сарын 26-ны өдөр зохион байгуулагдах “Night...

“Айчи-Нагоя”: Монголын багийн анхны медалийг С.Жамбалжамц авлаа

“Айчи-Нагоя 2026” Азийн зуны спортын ХХ наадмын медальтнууд тодорч...

Олимпын гудамжнаас урагш Дүнжингаравын зам хүртэлх гудамжийг Ю.Цэдэнбалын нэрэмжит болголоо

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Маршал Ю.Цэдэнбалын мэндэлсний 110 жилийн...