Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Казахстанд айлчлахаар очлоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаевын урилгаар тус улсад төрийн айлчлал хийж байна.
Төрийн айлчлалын хүрээнд “улс төр, худалдаа эдийн засаг, соёл хүмүүнлэгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх хэтийн төлөвийн талаар өндөр дээд түвшинд хэлэлцэнэ” гэж Бүгд Найрамдах Казахстан улсын ерөнхийлөгчийн захиргааны хэвлэлийн албанаас гаргасан мэдээлэлд онцолсон байна.
Мөн Бүгд Найрамдах Казахстан улс 1991 оны арвандугаар сарын 16-ны өдөр тусгаар тогтнолоо зарласны дараа 1992 оны нэгдүгээр сарын 22-ны өдөр Монгол Улс, Казахстаны хооронд дипломат харилцаа тогтоож байсан. 1992 онд Монгол Улс Алма-Ата хотноо Элчин сайдын яамаа нээсэн бол Казахстаны тал 1997 оны тавдугаар сард Улаанбаатар хотод дипломат төлөөлөгчийн газраа нээжээ.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Археологийн малтлагаас Чингис хааны билэг сургаал анх удаа олдлоо

Монгол Улсын ШУА-ийн Түүх, Угсаатны зүйн хүрээлэнгээс эрхлэн Монгол-Японы...

Эрдэнэбүрэний усан цахилгаан станцын бүтээн байгуулалт 40 хувьтай байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Ховд аймагт ажиллах үеэрээ...

Г.Ууганбаатар: Нэг ангид 60-70 хүүхэд суралцаж байгаа нь хүүхдийн эрхийн зөрчил

Монгол Улсын хүний эрхийн үндэсний комисс /ХЭҮК/-оос цаг үеийн...

Нийслэлд “Томуугийн эсрэг хамтдаа” дархлаажуулалтын аян эхэллээ

“Томуугийн эсрэг хамтдаа” дархлаажуулалтын аян нийслэлийн хэмжээнд эхэллээ. Аян...