Аргагүй хамгаалалт хэрэглэж резинэн сумаар буудсан

Цагдаагийн алба хаагч үүрэг гүйцэтгэж байхдаа иргэн рүү гал нээсэн гэх мэдээлэл өнгөрөгч амралтын өдрүүдээр цахим орчинд цацагдсан. Энэ асуудлыг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газрын дарга Т.Баатараас тодруулахад “2026 оны дөрөвдүгээр сарын 18- 19-нд шилжих шөнийн 01:56 цагт Чингэлтэй дүүргийн нэгдүгээр хороо, 23 дугаар сургуулийн орчимд “Согтуу хүмүүс амгалан тайван байдал алдагдуулж байна” гэх дуудлага бүртгэгдсэн. Дуудлагын дагуу алба хаагчдыг очиход дөрвөн иргэн маргалдаж, нэг нь газарт унасан байдалтай байсан тул хууль ёсны шаардлага тавьсан.

Гэвч иргэд цагдаагийн алба хаагч болон дуудлага өгсөн иргэний шаардлагыг удаа дараа эсэргүүцсэн. Алба хаагчийн зүгээс үйлдэж буй зөрчлөө зогсоох шаардлагыг нийт таван удаа тавьсан боловч биелүүлээгүй бөгөөд нэмэлт эргүүл ирэх үед цагдаагийн биед халдсан байна. Иймд Цагдаагийн албаны тухай хуулийн 51.4-т заасны дагуу аргагүй хамгаалалт хийж, нэг удаа резинэн сумтай буу хэрэглэсэн. Тухайн иргэнд 103-ын яаралтай тусламж үзүүлсэн. Одоогоор Зөрчлийн тухай хуулиар шалгаж байна” гэлээ.

Мөн түүний мэдээлснээр, иргэдийн зүгээс цагдаагийн алба хаагчийн хувцас хэрэглэлийг гэмтээж, нүүрэн хэсэгт нь шарх учруулсан тул “Төрийн албан хаагчийн биед халдсан, хүч хэрэглэсэн” гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байгаа аж. Одоогоор иргэний зүгээс гомдол гаргаагүй бөгөөд цагдаагийн байгууллагаас холбогдох мэдүүлгийг авахаар ажиллаж байна.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Баянхонгор аймагт 1300 жилийн настай эртний рүн бичээс илрүүлжээ

Баянхонгор аймгийн нутагт хийсэн хээрийн хайгуулын явцад 1300 орчим...

Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал, нийслэлийн Засаг дарга бөгөөд...

Түрээсийн орон сууцанд хамрагдах иргэд бичиг баримт бүрдүүлэх шаардлагагүй

Түрээсийн орон сууцанд хамрагдах иргэдийг сонгон шалгаруулах ажил наймдугаар...

Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг төрийн өмчит 4 байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна

Нийслэлийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийг чанартай хүнсний бараа бүтээгдэхүүнээр...