АНУ-ын иргэдийн дунд явуулсан сүүлийн үеийн санал асуулгуудын дүнгээс үзэхэд, Ираны эсрэг цэргийн ажиллагааг эсэргүүцэх хандлага давамгайлж байна.
Reuters/Ipsos-ийн хамтарсан судалгаагаар, оролцогчдын 60 орчим хувь нь Иранд цэргийн цохилт өгөхийг дэмжихгүй гэж хариулжээ. Мөн судалгаанд оролцогчдын гуравны хоёр орчим нь аливаа зөрчилдөөн урт хугацаанд үргэлжлэхээс зайлсхийж, аль болох хурдан дуусгахыг илүүд үзэж байгаагаа илэрхийлсэн байна.
Үүнтэй төстэй дүнг Economist/YouGov-ийн судалгаа харуулсан бөгөөд оролцогчдын 62 хувь нь Иран руу АНУ-ын цэргийг илгээхийг эсэргүүцэж байгаагаа мэдэгджээ.
Бусад судалгаанууд ч мөн адил чиг хандлагыг баталж байна. Тухайлбал, Quinnipiac University Poll-ийн судалгаагаар 53 хувь, Emerson College Polling-ийн судалгаагаар 47 хувь нь цэргийн ажиллагааг эсэргүүцсэн байна.Мөн Америкчуудын 67 хувь нь АНУ-ын засгийн газар Ираны асуудлыг шийдвэрлэх тодорхой төлөвлөгөөгүй гэж үзсэн байна.
Түүнчилэн судалгаанд оролцогчдын 71 хувь нь Иранд явуулах цаашдын цэргийн ажиллагааг дэмжих зорилгоор 200 тэрбум ам.долларын төсөв батлахыг эсэргүүцэж, 68 хувь нь Иранд хуурай замын цэрэг илгээхийг дэмжихгүй гэж хариулсан байна.
Шинжээчдийн үзэж буйгаар, эдгээр үзүүлэлт нь америкчууд гадаад дахь зэвсэгт мөргөлдөөнд болгоомжтой хандаж, дайнаас зайлсхийх хандлага нэмэгдэж байгааг харуулж байна.

