Нийслэлийн хэмжээнд 4600 айлыг цахилгаан эрчим хүчинд шинээр холбоно

Энэ онд нийслэлийн хэмжээнд 4600 айлыг цахилгаанд шинээр холбож, 70 мянган айл өрхийн цахилгааны хүчдэлийг сайжруулахаар төлөвлөсөн. Тодруулбал, гэр хороолол, зуслангийн бүс болон шинээр суурьшсан бүсүүдийн айл өрхийн цахилгааны хэрэгцээг хангах, хүчдэлийг нэмэгдүүлэхээр шаардлагатай төсвийг шийдвэрлэж, 29 байршилд ажлыг эхлүүлээд байна. Энэ хүрээнд Баянзүрх дүүргийн 33 дугаар хороо, Гачуурт орчимд УБЗАА-ны Хотын инженерийн дэд бүтцийн газрын дарга Л.Алтангэрэл болон холбогдох албаныхан ажиллалаа.

Баянзүрх дүүргийн менежер Ц.Гомбосүрэн “Баянзүрх дүүргийн хэмжээнд 11 байршилд 1000 гаруй айлын цахилгаан эрчим хүчийг холбоно. Дүүргийн алслагдсан хороодод 1960 оноос хойш цахилгаанд холбогдоогүй айлууд байдаг. Сүүлийн жилүүдэд Шар хоолойн аманд суурьшил тэлж байна. Үүнээс болоод цахилгаан хүчдэл унах зэрэг асуудлууд үүсдэг” гэлээ.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Оролцогчдын хүсэлтээр “Night marathon ulaanbaatar 2026” бүртгэлийг сунгалаа

Улаанбаатар хотод энэ сарын 26-ны өдөр зохион байгуулагдах “Night...

“Айчи-Нагоя”: Монголын багийн анхны медалийг С.Жамбалжамц авлаа

“Айчи-Нагоя 2026” Азийн зуны спортын ХХ наадмын медальтнууд тодорч...

Олимпын гудамжнаас урагш Дүнжингаравын зам хүртэлх гудамжийг Ю.Цэдэнбалын нэрэмжит болголоо

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Маршал Ю.Цэдэнбалын мэндэлсний 110 жилийн...