“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж залилан хийсэн иргэнд шүүхээс торгох ял ногдууллаа

Иргэн О нь нь 2024 оны 1 дүгээр сарын 30-ны өдрөөс 2024 оны 5 дугаар сарын 8-ны өдрийг хүртэлх хугацаанд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн албан маягт, тамга тэмдгийг хуурамчаар үйлдэж, ижил төстэй хуурамч цахим шуудан үүсгэж БНХАУ-ын худалдан авагчдад нүүрс худалдах, худалдан авах гэрээ байгуулж өгнө хэмээн амлан 300.000-500.000 ам.доллар авахаар тохиролцсон байсныг хууль хяналтын байгууллагаар шалгуулж таслан зогсоож, компанийн нэр барьж бусдыг залилах гэмт хэрэг үйлдсэн тухайн иргэнд шүүхээс торгох ял оногдууллаа.
“Эрдэнэс Тавантолгой” ХК нь “Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль”-д заасны дагуу олборлосон нүүрсээ зөвхөн Монголын хөрөнгийн биржээр ил тод нээлттэй арилжаалж байгаа бөгөөд ам нөхцөлтэй гэрээ хийхгүй болохыг албан ёсоор мэдэгдэж байна. Иймд харилцагч худалдан авагч та бүхэн компанийн нэрийг ашиглан нүүрс худалдах, худалдан авах гэрээ байгуулж өгнө гэх залилах гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлж дээрх төрлийн цахим шуудан болон албан бичиг хүлээн авсан тохиолдолд “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас албан ёсоор тодруулах, цаашлаад цагдаагийн байгууллагад хандах шаардлагатайг анхааруулж байна.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Хөдөлмөр эрхлэх хүсэлтэй ахмадууд ялгаварлан гадуурхалтад өртдөг гэж дүгнэжээ

Ардчилсан намын дэргэдэх Ардчилсан Ахмадын Холбооны Ерөнхийлөгчийн санаачилгаар Монголын...

Баянхонгор аймагт 1300 жилийн настай эртний рүн бичээс илрүүлжээ

Баянхонгор аймгийн нутагт хийсэн хээрийн хайгуулын явцад 1300 орчим...

Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал, нийслэлийн Засаг дарга бөгөөд...

Сэлбэ дэд төвийн орон сууцны үнийг хямдруулж, ухаалаг хот болгох үүрэг өгөв

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал “Сэлбэ” төслийн бүтээн байгуулалтын...