2018 оноос хойш барилгын ажил нь удааширсан 10 сургууль, цэцэрлэгийг ашиглалтад оруулна

Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Шуурхай зөвлөгөөний үеэр өмнөх шуурхай зөвлөгөөнөөр өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилт, нийслэлийн худалдан авах ажиллагааны явц, он дамжин хэрэгжиж буй сургууль, цэцэрлэгийн барилгын ажлыг эрчимжүүлэх, нийслэл дэх газар чөлөөлөлтийн ажлын явцын талаар хэлэлцлээ.

2018 оноос хойш хэрэгжиж буй удаашралтай 33 сургууль, цэцэрлэгийн барилгын ажлыг эрчимжүүлэх асуудлаар нийслэлийн Боловсролын газрын дарга Б.Амартүвшин мэдээлэл өглөө. 2026 онд нийслэлийн Боловсролын салбарт барилга, байгууламжийн 139 төсөл, арга хэмжээ хэрэгжиж байна. Үүнээс он гарснаас хойш 4 сургууль, 2 цэцэрлэг, 2 бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор, 1 спорт заал, нийт 9 барилга, байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ.

Харин 2018 оноос хойш хэрэгжиж буй удаашралтай 33 сургууль, цэцэрлэгийн барилга байна. Эдгээр барилгын ажлыг хурдасгах зорилгоор ажлын хэсэг байгуулагдаж, сүүлийн гурван жилд 9 сургууль, 2 цэцэрлэг, 1 бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор буюу нийт 12 барилгыг ашиглалтад оруулаад байгааг нийслэлийн Боловсролын газрын дарга Б.Амартүвшин танилцуулсан юм. Өнөөдрийн байдлаар удаашралтай байгаа 10 сургууль, цэцэрлэгийн барилгын 3 нь шүүхийн маргаантай, 7 нь хөрөнгө шаардлагатай байгааг хэллээ.

Хотын дарга Х.Нямбаатар 2026, 2027 онд бүх эхэлсэн сургууль, цэцэрлэгийн барилгыг ашиглалтад оруулж дуусгахыг үүрэг болголоо. Цаашид сургууль, цэцэрлэгийн хүртээмжийн асуудлыг бүрэн шийдэж, харин сургалтын чанар, хүүхдийн сурч хөгжих орчин нөхцөлд илүүтэй анхаарах хэрэгтэй. Англи хэлний сургалтын чанарыг сайжруулж, сургуулиудад спорт цогцолборуудыг барих хэрэгтэйг хотын дарга Х.Нямбаатар онцолсон юм.

Нийслэлийн боловсролын салбарт 2020-2024 онд 114 цэцэрлэгийн барилга ашиглалтад орж, хүүхдийн хүчин чадал 18,850-аар нэмэгдсэн. 2020-2024 онд 45 сургуулийн барилга ашиглалтад орж, хүүхдийн хүчин чадал 27,658-аар нэмэгдсэн. 2020-2024 онд 8 бага сургууль, цэцэрлэгийн цогцолборын барилга ашиглалтад орж, хүүхдийн хүчин чадал 2,240-өөр нэмэгдсэн байна.

Улаанбаатар хотод зөвхөн 2025 онд 7 сургууль, 19 цэцэрлэг, 7 бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор, 2 спорт заал, нийт 35 барилга ашиглалтад орсон. Ингэснээр 2025 онд нийт 10 мянга орчим хүүхэд хамран сурах тойрогтоо сургууль, цэцэрлэгт хамрагдаж байна.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Хөдөлмөр эрхлэх хүсэлтэй ахмадууд ялгаварлан гадуурхалтад өртдөг гэж дүгнэжээ

Ардчилсан намын дэргэдэх Ардчилсан Ахмадын Холбооны Ерөнхийлөгчийн санаачилгаар Монголын...

Баянхонгор аймагт 1300 жилийн настай эртний рүн бичээс илрүүлжээ

Баянхонгор аймгийн нутагт хийсэн хээрийн хайгуулын явцад 1300 орчим...

Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал, нийслэлийн Засаг дарга бөгөөд...

Сэлбэ дэд төвийн орон сууцны үнийг хямдруулж, ухаалаг хот болгох үүрэг өгөв

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал “Сэлбэ” төслийн бүтээн байгуулалтын...