Иран улс АНУ-тай дахин хэлэлцээ хийхээс татгалзлаа

Ираны Гадаад хэргийн сайд Аббас Арагчи АНУ-тай дахин хэлэлцээ хийх боломж байхгүй гэж мэдэгдлээ. Тэрбээр АНУ-тай өмнө нь хийсэн хэлэлцээ “маш гашуун туршлага” болсон тул дахин яриа хэлэлцээ хийх асуудал одоогоор хэлэлцэх сэдэв биш гэж онцолсон байна.
Арагчигийн хэлснээр, хоёр талын хооронд Женев хотноо хэд хэдэн удаагийн хэлэлцээ хийгдэж, тодорхой ахиц гарсан ч удалгүй АНУ болон холбоотнууд Иранд цэргийн ажиллагаа явуулсан нь Тегераны итгэлийг алдагдуулжээ. Тиймээс одоогийн нөхцөлд АНУ-тай хэлэлцээ хийх нь “Ираны хэлэлцэх асуудлын жагсаалтад байхгүй” гэж тэр мэдэгдсэн байна.
Мөн Иран улс бүс нутагт үүссэн хурцадмал байдлын бурууг АНУ болон Израильд өгч, өөрсдийн цэргийн ажиллагааг өөрийгөө хамгаалах арга хэмжээ гэж тайлбарлажээ.
Үүний зэрэгцээ АНУ-ын арми Ираны эсрэг агаарын болон тэнгисийн цохилтыг үргэлжлүүлж, хэдэн мянган цэргийн бай болон дэд бүтцийг онилсон гэж Пентагоны мэдээлэлд дурдсан байна. Харин Иран хариу цохилт өгч, бүс нутгийн АНУ-ын баазууд руу довтлох боломжтойг анхааруулжээ.
Ойрхи Дорнодод өрнөж буй энэхүү мөргөлдөөн улам хурцдаж, Иран цаашид тэмцлээ үргэлжлүүлэхээ мэдэгдсэн нь бүс нутгийн тогтворгүй байдлыг нэмэгдүүлэх эрсдэлтэй гэж шинжээчид үзэж байна.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Баянхонгор аймагт 1300 жилийн настай эртний рүн бичээс илрүүлжээ

Баянхонгор аймгийн нутагт хийсэн хээрийн хайгуулын явцад 1300 орчим...

Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал, нийслэлийн Засаг дарга бөгөөд...

Түрээсийн орон сууцанд хамрагдах иргэд бичиг баримт бүрдүүлэх шаардлагагүй

Түрээсийн орон сууцанд хамрагдах иргэдийг сонгон шалгаруулах ажил наймдугаар...

Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг төрийн өмчит 4 байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна

Нийслэлийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийг чанартай хүнсний бараа бүтээгдэхүүнээр...