Ким Чен Ун дүүгээ намын удирдах дээд байгууллагад эргэж багтаалаа

Хойд Солонгосын удирдагчийн дүү, эрх баригч намын нөлөө бүхий төлөөлөгч Ким Ё Чжон албан тушаалын хувьд ахиж, намын дээд удирдлагын байгууллагад дахин багтсан талаар хойд Солонгосын төрийн хэвлэлүүд  мягмар гарагт мэдээллээ.
Мэдээлэлд дурдсанаар тэрбээр намын төв байгууллагад “сайдын түвшинд” тооцогдох өндөр зэрэглэл бүхий албан тушаалд томилогдсон байна. Шинжээчдийн үзэж буйгаар энэхүү томилгоо нь бодлого боловсруулах, үзэл суртал болон стратегийн чиг үүрэгтэй холбоотой албан тушаал аж.
Үүний зэрэгцээ Солонгосын Хөдөлмөрийн Намын шийдвэр гаргах дээд түвшний нэгж болох Улс төрийн товчоонд таван жилийн дараа дахин сонгогдон ажиллахаар болжээ. Тэрбээр өмнө нь 2020 он хүртэл тус байгууллагын бүрэлдэхүүнд багтаж байсан бөгөөд 2021 онд гишүүнчлэлээс хасагдсан гэж үздэг.
Ажиглагчид энэхүү өөрчлөлтийг эрх мэдлийн дотоод бүтэц, удирдлагын хүрээн дэх байр суурийн дахин тэнцвэржилттэй холбон тайлбарлаж байна. Ким Ё Чжон нь сүүлийн жилүүдэд гадаад бодлого, мэдэгдэл, сурталчилгааны чиглэлд идэвхтэй оролцож ирсэн билээ.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Тэтгэвэр 100-300 хүртэлх мянган төгрөгөөр нэмэгдэх хуулийг баталлаа

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал болон Гэр бүл, хөдөлмөр,...

Оюутолгойн хэлэлцээрийг Монгол ашигтай хувилбараар тохиролцлоо

Монгол Улсын Засгийн газар Оюутолгойн яриа хэлэлцээрийг Монгол Улсад...

Төрийн далбааны өдөрт зориулсан цэргийн жагсаалд 8500 орчим алба хаагч оролцоно

Тулгар төрийн 2235, Их Монгол Улс байгуулагдсаны 820, Үндэсний...

С.Шаарийбууд эрчим хүчний хэмнэлттэй ногоон орон сууц бэлэглэжээ 

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсын гавьяат багш...