Эхдээ гологдсон нярай сармагчин шинэ ээжтэй болжээ

Японы Ичикaва хотын амьтны хүрээлэнд төрсөн Панч нэртэй нярай сармагчин эхдээ гологдож, улмаар бусад сармагчингуудад ч дээрэлхүүлж, амьтны хүрээлэнгийн ажилтнуудын өгсөн чихмэл тоглоомоор хань хийж байгаа бичлэг өнгөрсөн долоо хоногт  цахим ертөнцөөр тарсан.

Тэгвэл хөөрхийлөлтэй сармагчин шинэ ээжтэй болжээ. Түүнд өөр нэгэн калон сармагчин хамгаалалт, халамж үзүүлж эхэлсэн байна. Мөн омгийн бусад сармагчнуудтай аажмаар эвтэй харилцаатай болж тэдний дунд хамгаалалтай харилцаа бий болж байна гэж амьтны хүрээлэнгийн ажилтнууд дүгнэж байна.

Энэ бүхний дараа сармагчингууд яагаад зулзагаа хаядаг вэ гэсэн асуулт үлдэж байна.  Австралийн Үндэсний Их Сургуулийн Приматологийн мэргэжилтэн Алисон Бехи хэлэхдээ, амьтад зулзагаа ийнхүү орхих нь ховор  боловч тодорхой нөхцөлд тохиолдож болдог аж. Ээжийн “нас, эрүүл мэнд, туршлагагүй байдал” зэрэг хүчин зүйлүүдээс шалтгаалж ийм тохиодлууд гардаг байна. дурджээ.  “Панчийн хувьд түүний ээж анх удаа ээж болсон  туршлагагүй нэгэн байсан бөгөөд амьтны хүрээлэнгийн ажилтнууд  хэт халууны үед төрсөн нь гологдоход нөлөөлсөн гэж үзэж байна. Ээж сармагчин  стресс өндөртэй байсан нөлөөлсөн байх магадлалтай.

Гадны стрессээс болж эх сармагчин хүрээлэн буй орчны нөхцлөөс болж эрүүл мэнд нь хохирч болзошгүй нялх зулзагаа үргэлжлүүлэн асрахаас илүүтэйгээр өөрсдийн эрүүл мэнд, ирээдүйн нөхөн үржихүйг чухалчилсан байх талтай гэж мэргэжилтнүүд дүгнэж байна. 

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Тэтгэвэр 100-300 хүртэлх мянган төгрөгөөр нэмэгдэх хуулийг баталлаа

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал болон Гэр бүл, хөдөлмөр,...

Оюутолгойн хэлэлцээрийг Монгол ашигтай хувилбараар тохиролцлоо

Монгол Улсын Засгийн газар Оюутолгойн яриа хэлэлцээрийг Монгол Улсад...

Төрийн далбааны өдөрт зориулсан цэргийн жагсаалд 8500 орчим алба хаагч оролцоно

Тулгар төрийн 2235, Их Монгол Улс байгуулагдсаны 820, Үндэсний...

С.Шаарийбууд эрчим хүчний хэмнэлттэй ногоон орон сууц бэлэглэжээ 

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсын гавьяат багш...