Мексик: Хар тамхины бүлэглэлийн өшөө авах дайралтад 27 хүн амиа алджээ

Мексикийн хар тамхины томоохон бүлэглэлийн өшөө авах халдлагад өртөж  27 ажилтан нас барсан харамсалтай хэрэг гарчээ. “CJNG” бүлэглэл нь  Мексикийн хар тамхи наймаалагч томоохон бүлэглэлүүдийн нэг аж.

Хар тамхи наймаалагч уг бүлэглэлийн тэргүүн цэргийн баривчлах ажиллагааны үеэр амиа алдсаны дараа тус бүлэглэл олон газарт өшөө авах дайралт хийж ийнхүү  27 хүнийг хөнөөсөн байна. Амиа алдсан хүмүүс аюулгүй байдлын ажилтнууд байжээ.

Мөн мөргөлдөөний үеэр зохион байгуулалттай гэмт бүлэглэлийн 30 гишүүн амиа алдсан байна. Мексикийн холбооны засгийн газрын зүгээс Халиско мужид аюулгүй байдлын нэмэлт хүчийг байршуулж, нөхцөл байдлыг шийдвэрлэхийн тулд үндэсний хэмжээний команд зохицуулалтын төв байгуулжээ.

Тус бүлэглэлийн ахлагч Немесио Осегуера Сервантес 22-нд Мексикийн цэргийн баривчлах ажиллагааны үеэр амиа алдсаны дараа тус бүлэглэлийн гишүүд зам хаахын тулд машинуудыг шатааж, худалдааны байгууламжийг түймэрдсэн юм.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

2013 оноос өмнө тэтгэвэрт гарсан хүмүүсийн тэтгэврийг дахин тооцож нэмэгдүүлнэ

Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газраас хэрэгжүүлэхээр төлөвлөж буй тэтгэврийн...

Мөрдөн шалгаж явцад боловсролын зээлийн санд 10.2 тэрбумыг эргүүлэн төлжээ

Улсын ерөнхий прокурорын газрын 2023 оны 5 дугаар сарын...

Дөрвөн тэрбумын авлигыг зогсоосон Г.Занданшатарын “сүржигнэл”

"Нэр бүхий шүүгч нар хахууль авсан байж болзошгүй" гэх...

Монголын эзэнт гүрний үеийн үнэт олдворыг Хөвсгөлөөс илрүүлжээ

Шинжлэх ухааны академийн археологийн хүрээлэн болон Америкийн Мичиганы их...