Сар шинээр эрүүл мэндийн үйлчилгээг ийм хуваариар үзүүлнэ

Сар шинийн баярын өдрүүдэд нийслэлийн хэмжээнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээний бэлэн байдлыг хангаж, иргэдэд шаардлагатай тусламжийг цаг алдалгүй хүргэхээр тодорхой хуваарийн дагуу ажиллахаар болжээ.

Нийслэлийн есөн дүүргийн Эрүүл мэндийн төвүүд мэс засал, гэмтэл, дотор, хүүхэд, шүд зэрэг кабинетуудаар 2026 оны хоёрдугаар сарын 17-ны өдөр 10:00-14:00 цагийн хооронд ажиллана. Мөн хоёрдугаар сарын 18-20-ны өдрүүдэд 11:00-15:00 цагийн хооронд иргэдэд үйлчлэхээр зохион байгуулалт хийсэн байна.

Харин Нийслэлийн Шүд, эрүү нүүрний төв 2026 оны хоёрдугаар сарын 17-20-ны өдрүүдэд 10:00-14:00 цагийн хооронд ажиллах юм. Түүнчлэн Нийслэлийн өрхийн эрүүл мэндийн төвүүд хоёрдугаар сарын 21, 22-ны өдрүүдэд 10:00-14:00 цагийн хооронд иргэдэд анхан шатны тусламж, үйлчилгээг үзүүлнэ.

Иргэд та бүхэн баярын өдрүүдэд дээрх хуваарийн дагуу өөрт ойр байрлах эрүүл мэндийн байгууллагад хандан шаардлагатай тусламж, үйлчилгээг авах боломжтой юм.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Археологийн малтлагаас Чингис хааны билэг сургаал анх удаа олдлоо

Монгол Улсын ШУА-ийн Түүх, Угсаатны зүйн хүрээлэнгээс эрхлэн Монгол-Японы...

Эрдэнэбүрэний усан цахилгаан станцын бүтээн байгуулалт 40 хувьтай байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Ховд аймагт ажиллах үеэрээ...

Г.Ууганбаатар: Нэг ангид 60-70 хүүхэд суралцаж байгаа нь хүүхдийн эрхийн зөрчил

Монгол Улсын хүний эрхийн үндэсний комисс /ХЭҮК/-оос цаг үеийн...

Нийслэлд “Томуугийн эсрэг хамтдаа” дархлаажуулалтын аян эхэллээ

“Томуугийн эсрэг хамтдаа” дархлаажуулалтын аян нийслэлийн хэмжээнд эхэллээ. Аян...