ТӨСӨЛ: Уул уурхай ашиглаж буй суманд АМНАТ-ийн 20, аймагт 10 хувийг хуваарилна

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам 2026 оныг эдийн засгийг өргөтгөхөд чиглэсэн эрхзүйн шинэчлэлийн жил болгон зарласан. Ашигт малтмалын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлт, Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуулийн нэмэлт, Газрын тосны тухай хуулийн шинэчилсэн найруулга болон Хүнд үйлдвэрийн тухай хуулийг шинээр батлуулах ажлыг эхлүүлээд буй юм.

Ашигт малтмалын салбар нь Монгол Улсын эдийн засгийн стратегийн чухал хэсэг бөгөөд улсын нийт орлогын 28%, экспортын орлогын 94%, аж үйлдвэрийн салбарын 74%-ийг бүрдүүлдэг. Тиймээс хууль эрхзүйн орчныг шинэчлэх нь салбарыг тогтвортой хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, орон нутгийн иргэдийн эрх ашгийг хамгаалах гол зорилготой юм.

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв “Ашигт малтмалын тухай хууль бол Монгол Улсын эдийн засагтай салшгүй холбоотой. Орон нутагт уул уурхайн үйл ажиллагаа явуулахад иргэдийн дунд үл ойлголцол гардаг учраас шинэчилсэн хууль нь оролцогч бүх талын эрх ашгийг хамгаалж, хариуцлагатай уул уурхайг дэмжих чиглэлээр боловсруулсан” гэв.

Маргаашнаас эхлэн Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Газрын тосны газар, Үндэсний геологийн алба хамтран 21 аймагт Ашигт малтмалын тухай хууль болон холбогдох бусад хуулийн төслийн хэлэлцүүлгийг зохион байгуулна. Иргэд, аж ахуйн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллагууд, иргэний нийгмийн байгууллагуудыг идэвхтэй оролцохыг урьж байна.

Хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр дараах гол шинэчлэлүүд хийгдэж байна.

АМНАТ-ийн илүү шударга хуваарилалт:

-Төсөл хэрэгжиж буй суманд 20%, аймагт 10% хуваарилах замаар орон нутгийн иргэдэд ашиг хүртээх,

Нөхөн сэргээлт, хариуцлагыг сайжруулах:

-Төсөл хэрэгжүүлэгч компаниудын нөхөн сэргээлтийн төлөвлөгөө хугацаандаа хэрэгжсэн эсэхийг үндэслэн үйл ажиллагааг үргэлжлүүлэх эсэхийг шийдвэрлэх,

Дотооддоо боловсруулах бодлого:

-Олборлосон түүхий эдийг боловсруулахыг дэмжиж, салбарыг тогтвортой хөгжүүлэх,

Мөн судалгаагаар, эрхзүйн орчин хэвээр байвал 2050 он гэхэд уул уурхайн салбарт шинэ хөрөнгө оруулалт орохгүй байх эрсдэлтэй байгаа бөгөөд татварын орчныг тодорхой хэмжээнд шинэчлэх замаар хөрөнгө оруулалтыг тогтвортой хадгалах боломжтой гэж үзэж байна.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Тэтгэвэр 100-300 хүртэлх мянган төгрөгөөр нэмэгдэх хуулийг баталлаа

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал болон Гэр бүл, хөдөлмөр,...

Оюутолгойн хэлэлцээрийг Монгол ашигтай хувилбараар тохиролцлоо

Монгол Улсын Засгийн газар Оюутолгойн яриа хэлэлцээрийг Монгол Улсад...

Төрийн далбааны өдөрт зориулсан цэргийн жагсаалд 8500 орчим алба хаагч оролцоно

Тулгар төрийн 2235, Их Монгол Улс байгуулагдсаны 820, Үндэсний...

С.Шаарийбууд эрчим хүчний хэмнэлттэй ногоон орон сууц бэлэглэжээ 

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсын гавьяат багш...