Home Нийгэм Зөрчлийн торгуулиа E-MONGOLIA системээр шалгаж, төлөх боломжтой

Зөрчлийн торгуулиа E-MONGOLIA системээр шалгаж, төлөх боломжтой

0
Зөрчлийн торгуулиа E-MONGOLIA системээр шалгаж, төлөх боломжтой

2026 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн улсын хэмжээнд бүртгэгдсэн зөрчлийн талаарх мэдээлэл нэг эх сурвалжид төвлөрч, нэгдсэн байдлаар ашиглагдах боломж бүрдсэн. Энэхүү шинэчлэлийн хүрээнд И-Монгол академи УТҮГ, Улсын ерөнхий прокурорын газар, Сангийн яам хамтран Төрийн үйлчилгээний нэгдсэн систем E-Mongolia-д зөрчлийн торгуулийн мэдээллийг иргэн, хуулийн этгээдэд цахимаар хүргэх, торгууль төлөх үйлчилгээг нэвтрүүллээ.

2026 оны нэгдүгээр сарын 10-наас хойш торгуулсан иргэд торгуулийн төлбөрөө E-Mongolia системээр цахимаар төлөх боломжтой боллоо. Иймд иргэн та E-Mongolia системд нэвтэрч:

-Үйлчилгээ цэс рүү дарж ороод

-Хайх хэсэгт “торгуулийн” гэж бичээд

“Иргэн, жолооч, авто тээврийн хэрэгслийн торгуулийн төлбөр шалгах” цэсээр

2026 оны нэгдүгээр сарын 10-наас өмнөх торгуулиа

“Зөрчлийн торгуулийн төлбөр төлөх” цэсээр

2026 оны нэгдүгээр сарын 10-наас хойших торгуулиа тус тус шалгаж, цахимаар төлөх боломжтой юм.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here