Д.Трамп: Миний зарласан “Энх тайвны комисс” НҮБ-г яваандаа орлоно

АНУ-ын засгийн газар саяхан “Энх тайвны комисс” гэж байгуулж, олон орнуудыг энэ комиссдоо нэгдэхийг уриалсан. “Энх тайвны комисс” юун түрүүнд Газын зурвасын асуудлыг шийдвэрлэнэ, дараа нь бусад мөргөлдөөнүүдийг дараалан шийдвэрлэх болно гэж Трамп хэлсэн.

Тэгвэл 1-р сарын 20-нд  Цагаан ордонд болсон хэвлэлийн бага хурлын үеэр АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп, НҮБ үргэлжлэн оршин тогтнож болно. Гэхдээ миний саяхан зарлаад байгаа “энх тайвны комисс” НҮБ-г яваандаа орлох болно гэжээ.

Мөн НҮБ асар их нөөц, хүчин чадалтай, иймд үргэлжлэн үйл ажиллагаагаа явуулах нь зөв гэж үзэж байна гэв.

Америкийн зүгээс энэхүү комисст нэгдэхэд 1 тэрбум долларын “байнгын гишүүнчлэл”-ийн санал тавьж байгаа талаар хэвлэлийнхэн мэдээлж байна. Зарим хүмүүм Америкийн тал “энх тайвны комисс” байгуулсан нь НҮБ-ын нэр хүнд, ажлын механизмд ноцтой заналхийлж байна гэж үзэж байна.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Тэтгэвэр 100-300 хүртэлх мянган төгрөгөөр нэмэгдэх хуулийг баталлаа

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал болон Гэр бүл, хөдөлмөр,...

Оюутолгойн хэлэлцээрийг Монгол ашигтай хувилбараар тохиролцлоо

Монгол Улсын Засгийн газар Оюутолгойн яриа хэлэлцээрийг Монгол Улсад...

Төрийн далбааны өдөрт зориулсан цэргийн жагсаалд 8500 орчим алба хаагч оролцоно

Тулгар төрийн 2235, Их Монгол Улс байгуулагдсаны 820, Үндэсний...

С.Шаарийбууд эрчим хүчний хэмнэлттэй ногоон орон сууц бэлэглэжээ 

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсын гавьяат багш...