Хорт хавдрын 3 төрлийн эмийг 50 хувийн хөнгөлөлттэй үнээр нийлүүлнэ

Эрүүл мэндийн яам, Хавдар судлалын үндэсний төв (ХСҮТ), Швейцарийн “Roche” компани хамтран хавдрын эмчилгээний сүүлийн үеийн шинэ дэвшилтэт эм, тариаг Монгол Улсад нэвтрүүлж, өнөөдөр /2025.01.21/ албан ёсоор хүлээлгэн өгөв. Энэ үеэр Эрүүл мэндийн яамны Эм, эмнэлгийн хэрэгслийн чанар, аюулгүй байдлын ахлах шинжээч Ш.Энхтуяа “Манай хамтын ажиллагаа 2018 оноос эхэлсэн. Монгол Улсад хавдрын өвчлөл өндөр байгаа энэ үед уг эмүүд нь өвчлөлийг бууруулах, эрсдэлээс сэргийлэх, хавдартай иргэдийн амьдралын хугацааг уртасгахад чухал ач холбогдолтой.

“Roche” компанийн нийлүүлж буй эмүүд нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, чанарын баталгаатай бөгөөд манай иргэд ийм эмийг хэрэглэх боломж бүрдэж байна. Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийг 2010 оноос хойш шинэчлээгүй байсан бол 2024 онд шинэчилсэн найруулгаар баталсан. Уг хуулиар зөвхөн хямд үнэтэй бус, чанартай, аюулгүй, үр дүн сайтай эмийг эмнэлгийн тусламж, үйлчилгээний практикт хэрэглэх зорилт тавьсан бөгөөд эмийн чанарыг сайжруулах, үнийг ил тод болгох Засгийн газрын бодлоготой уялдаж байгаа” гэв.

Хавдар судлалын үндэсний төвийн захирал Ц.Батболд “Эрүүл мэндийн яам, “Монос” компани, Швейцарийн ‘Roche’ компани хамтран санамж бичиг байгуулсны хүрээнд ХСҮТ-д хөхний болон уушгины хорт хавдрын гурван төрлийн эмийг нэг сая ам.долларын санхүүжилтээр 50 хувийн хөнгөлөлттэй үнээр нийлүүлэх шийдвэр гарсан. Эдгээр эмийг үе шаттайгаар эмчилгээнд нэвтрүүлэн ашиглаж байна.

Манай химийн эмчилгээний тасгийн эмч, мэргэжилтнүүд орчин үеийн, чанартай эмчилгээг нэвтрүүлж байгаадаа сэтгэл хангалуун байна. Уг эмчилгээ нь нэгдүгээрт, дэвшилтэт эмчилгээ Монголд нэвтэрч байгаа.

Хоёрдугаарт, өмнө нь удаан хугацаанд судсаар хийдэг байсан эмчилгээг нэгтгэн, ердөө таван минутын дотор хийх боломж бүрдсэнээр цаг хугацаа хэмнэж байна. Гуравдугаарт, эмчилгээ хийлгэсэн өвчтөнүүдийн 78 хувьд үр дүн өгсөн. Дөрөвдүгээрт, эмч нарын мэдлэг, туршлага, арга барилыг дээшлүүлж байгаа давуу талтай” гэлээ.

Монгол Улсад жил бүр хөхний хорт хавдрын өвчлөл нэмэгдэж, ихэнх тохиолдолд хожуу оношлогдож байгааг судалгаагаар тогтоосон. Ийм нөхцөлд орчин үеийн, үр дүнтэй эм, эмийн бүтээгдэхүүнийг эмчилгээнд нэвтрүүлэх нь зайлшгүй шаардлагатай байгааг салбарынхан онцолж байна.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Н.Учрал: Олон жил төлсөн нь илүү тэтгэвэр авдаг шударга тогтолцоо руу шилжинэ

Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн...

Нийслэл төсвийн орлогоо 38 тэрбумаар нэмэгдүүлнэ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаас өргөн барьсан...

Гэр бүлийн таван хүний амийг аварсан З.Эмүжинг “Шударга журам” медалиар шагналаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх ангийнхаа найз охин болон...

Төрөөгүй хүүхдийн өмнөөс 18 жил мөнгө авч залилжээ

Төрөөгүй хүүхдэд хуурамч төрсний гэрчилгээ гаргуулж, 18 жилийн турш...