П.Мөрөн “ДАКАР РАЛЛИ”-д хоёр дахь удаагаа амжилттай оролцлоо

Тэртээ 1977 оноос эхлэлтэй авто спортын шилдгүүдийн тулаан болох “ДАКАР РАЛЛИ 2026” уралдаан Саудын Араб улсад энэ сарын 3-ны өдөр эхэлсэн. Манай улсаас тамирчин, ОУХМ П.Мөрөн хоёр дахь удаагаа тус тэмцээнд амжилттай оролцон бариандаа орж чадлаа. Тэрбээр 14 хоногийн хугацаанд нийт 8000 км замыг амжилттай туулж, General 29-р байр, Rally 2 ангилалд 19-р байр эзэллээ.
П.Мөрөнгийн хувьд “DAKAR RALLY-2025” уралдаанд оролцож, 135 тамирчнаас нийлбэр дүнгээр 76 дугаар байрт орж байсан. Тэрбээр “Silk Way Rally”  уралдааны гурван удаагийн аварга, “Asian Motocross” гуравдугаар байр, “Mongolian Motocross / Enduro Rally Championship”-ын долоон удаагийн аварга юм. “Russian EM Championship” болон “Baja Mongolia”-д есөн удаа түрүүлж байжээ. Өдгөө 28 настай П.Мөрөн удам дамжсан тамирчин бөгөөд түүний аав А.Пүрэвдорж нь мото спортын олон улсын хэмжээний мастер цолтой.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Ц.Цогтыг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томилов

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Цэндийн Цогтыг...

Төв цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо

Улаанбаатар хотын иргэдийн эрүүл, аюулгүй орчинд ажиллаж, амьдрах таатай...

Долоодугаар сарын 1-нээс 18 нас хүрээгүй хүүхэд мопед, скүтер, суррон унахгүй

УИХ-аас Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт...

Монгол лам нарын ёс зүйн дүрмийг баталлаа

Бурхан Шашинтны Төв Гандантэгчэнлин хийдээс Монгол лам нарын II...