Авлига, газрын маргаан, хариуцлагагүй уул уурхайг цэгцлэхийг дорноговьчууд Ерөнхий сайдаас хүслээ

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дорноговь аймгийн Сайншанд суманд иргэдтэй уулзлаа. Уулзалтад тус аймгийн 14 сумаас иргэдийн төлөөлөл оролцов. Дорноговь аймагт цэгцрэх хөдөлгөөн өрнүүлж буйд иргэд талархал илэрхийлээд, олон салбарт бугшсан авлига, газрын маргаан, хариуцлагагүй уул уурхайг цэгцэлж өгөхийг Ерөнхий сайд Г.Занданшатараас хүслээ. Тус аймгийн Мандах суманд ноос, ноолуур үнэгүйдэж, малын өвчлөл ихэсжээ. Үүнээс болж малчдын орлого буурсан. Шалтгааныг нь нутгийн иргэд хариуцлагагүй уул уурхайтай холбоотой гэж үзэж байна.

Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт тасалдсанаас өрийн гинжин хэлхээ үүссэн нь эрүүл мэндийн үйлчилгээг доголдуулах хэмжээнд хүрсэн талаар тэд ярив. Эрүүл мэндийн даатгалын санд үүссэн асуудлыг шалгах ажлын хэсэг байгуулсан Ерөнхий сайдын шийдвэрийг сайшаагаад, хамгийн гол нь бодит үр дүн гаргаж, цэгцлэх ёстой гэж байр сууриа илэрхийллээ.

Даланжаргалан, Өргөн сумдын эмнэлэг туулах чадвар сайтай машингүйн улмаас алсын дуудлагад цаг алдах зэргээр тусламж үйлчилгээ нь саатаж байна. Засгийн газрын тэргүүн энэ асуудлыг шийдвэрлэж, сумдад тээврийн хэрэгсэл олгохоор боллоо.

Дорноговь аймаг 1.6 сая малтай. Харин аймгийн хэмжээнд малын эмч 26 байгаад дүгнэлт хийж, бодлогын дэмжлэг үзүүлэхийг хүсэв. Татварын ачааллаас болж мал эмнэлгийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгжүүд бэхжиж чадахгүй байна гэж үзэж байгаагаа илэрхийллээ.

Дорноговь аймаг 72 мянга гаруй хүн амтай.  Тус аймаг улсаас татаас авдаггүй цөөн аймгийн нэг. Өнгөрсөн онд улсын төсөвт 166.5 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлжээ.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Т.Ариунзаяа “Айчи-Нагоя 2026” Азийн наадмаас мөнгөн медаль хүртлээ

Азийн наадмын жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд өрсөлдөж...

Нийслэлийн 265 мянга гаруй хүүхдийг эрүүл мэндийн эрт илрүүлэгт хамруулна

Нийслэлийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд суралцаж буй хүүхдүүдийг эрүүл...

Барилдах эрх түдгэлзүүлсэн 29 үндэсний бөхийн тамирчны нэрсийг зарлалаа

Монголын Үндэсний Допингийн Эсрэг Байгууллага нь 2026 оны 10...

Ахмад настнуудын 70 гаруй хувь нь нийслэлд амьдарч байна

Жил бүрийн аравдугаар сарын 1-ний өдрийг ахмадын баярын өдөр...