“ХАНГАЙН БОР” туужаар Холливудын уран сайхны кино бүтээнэ

Монголын орчин үеийн уран зохиолын нэрт төлөөлөгч, Монгол Улсын Хөдөлмөрийн Баатар, Ардын Уран Зохиолч, Ах Урианхан овогт Бөхийн Бааст гуайн 1969 онд бичиж, тухайн жилдээ Д.Нацагдоржийн нэрэмжит шагнал хүртсэн алдарт “ХАНГАЙН БОР” туужаар бүрэн хэмжээний уран сайхны кино бүтээхээр болжээ.

“ХАНГАЙН БОР” нь Монгол хүний ахуй, байгаль, сэтгэлгээ, ан амьтад, хувь заяаны гүн ухааныг яруу тод өгүүлсэн, Монголын уран зохиолын сор болсон бүтээлүүдийн нэг бөгөөд үе үеийн уншигчдын сэтгэлд хоногшсон зохиол билээ.

Уг кино төслийн санаачлагч, продюсероор Монгол Улсын соёлын элч, жүжигчин, продюсер, мисс А.Баярцэцэг ажиллаж байна. Тэрээр Английн Эзэн Хааны Драмын төв сургуулийг кино жүжигчний мэргэжлээр төгссөн бөгөөд NETFLIX-ийн Marco Polo, AMAZON-ийн The Power, Steven Seagal-ын Attrition зэрэг олон улсын уран сайхны кино, цувралуудад дүр бүтээж байсан туршлагтай жүжигчин билээ. Мөн тэрээр Дэлхийн мисс тэмцээний Шилдэг 11-т шалгарч, 2019 онд “ХОЛЛИВУД МОНГОЛД” наадмыг санаачлан амжилттай зохион байгуулж байсан юм.

Уг кино зохиолыг NETFLIX-ийн Marco Polo цувралыг санаачлагч, Spirit хүүхэлдэйн кино, Унтаж буй бар – Нуугдаж буй луу (Crouching Tiger, Hidden Dragon), Хориотой Хаант улс (The Forbidden Kingdom) зэрэг дэлхийд алдартай бүтээлүүдийн зохиолч, Оскарын шагналд нэр дэвшигч Холливудын нэрт зохиолч ЖОН ФУСКО өөрийн хүү Жиованни Фуско-гийн хамтаар бичихээр болжээ.

Төслийн санаачлагч А.БАЯРЦЭЦЭГ:

“Анх уншсан цагаасаа л кино шиг төсөөлөгдөн, олон жил сэтгэлд минь бодогдож ирсэн энэхүү гайхамшигт зохиолыг Холливудын уран бүтээлчидтэй хамтран “MOUNTAIN BROWN” нэртэй олон улсын хамтарсан бүрэн хэмжээний уран сайхны кино болгохоор хайртай баг, хамт олонтойгоо дахин нэгдэн ажиллаж эхэлсэндээ үнэхээр талархаж байна” хэмээн онцолжээ.

“MOUNTAIN BROWN” кино төсөл нь Монголын утга зохиолын сонгодог бүтээлийг дэлхийн кино урлагийн хэлээр хүүрнэн, Монголын түүх, соёл, сэтгэлгээг олон улсад таниулах чухал алхам болно гэж найдаж байна.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Алтай хотхоны уулзвараас Нарны хороолол хүртэлх 680 метр авто замын ажлын явц 67 хувьтай байна

Нийслэлийн Баянгол дүүргийн 24, 26 дугаар хороо, Алтай хотхоны...

Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ

Нийтийн тээврийн үйлчилгээнд хоёр ширхэг карт уншигч төхөөрөмж байршиж,...

2026 оны I ээлжийн цэрэг татлага нийслэлд тавдугаар сарын 1-нд эхэлнэ

2026 оны I ээлжийн цэрэг татлага нийслэлийн хэмжээнд тавдугаар...

Нисэхээс Нүхт хүртэлх 2 км авто замын ажлыг эхлүүллээ

Архивчдын гудамж буюу Нисэхийн авто замаас шинэ суурьшлын бүс...