Ажилчдаа аялалд явуулахаар 20 сая төгрөгөө шилжүүлээд луйвардуулжээ

Цагдаагийн байгууллагад өнгөрсөн хоногийн хугацыг

аанд гадаад улсад аялалд явах зорилгоор бусад руу мөнгө шилжүүлж залилуулсан гэх хоёр  гомдол мэдээлэл бүртгэгджээ. Тодруулбал, энэ оны нэгдүгээр сарын 06-ны өдөр “Ажилчдаа аялалд явуулахаар 20 сая төгрөг төгрөг шилжүүлээд, залилуулжээ. Мөн түүнчлэн, нэр бүхий иргэн аялалд явахаар 36 сая төгрөг шилжүүлж ,залилуулсан” гэх гомдол мэдээллүүд цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна.

Сүүлийн жилүүдэд манай улсын иргэд өвлийн улиралд ялангуяа шинэ жилээр БНХАУ, Тайланд, Вьетнам зэрэг зүүн өмнөд Азийн улс руу аялал жуулчлалын шугамаар зорчих хөдөлгөөн нэмэгдсэн. Үүнтэй холбоотойгоор цахим орчинд гадаад улсад аялах иргэдийн хэрэгцээнд тулгуурлан залилах гэмт хэрэг ихэслээ.

Иймд гадаад улсад компаниар зуучлуулан аяллаар явах гэж байгаа бол тухайн байгууллагыг сайтар судалсны үндсэн дээр мөнгө шилжүүлэхийг Цагдаагийн ерөнхий газраас анхаарууллаа.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Тэтгэвэр 100-300 хүртэлх мянган төгрөгөөр нэмэгдэх хуулийг баталлаа

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал болон Гэр бүл, хөдөлмөр,...

Оюутолгойн хэлэлцээрийг Монгол ашигтай хувилбараар тохиролцлоо

Монгол Улсын Засгийн газар Оюутолгойн яриа хэлэлцээрийг Монгол Улсад...

Төрийн далбааны өдөрт зориулсан цэргийн жагсаалд 8500 орчим алба хаагч оролцоно

Тулгар төрийн 2235, Их Монгол Улс байгуулагдсаны 820, Үндэсний...

С.Шаарийбууд эрчим хүчний хэмнэлттэй ногоон орон сууц бэлэглэжээ 

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсын гавьяат багш...