Шатахууны нийлүүлэлтийг 2 дахин нэмэгдүүлэхээр ОХУ-ын талтай тохиролцжээ

Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, технологийн хамтын ажиллагааны Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын 27 дугаар хуралдаан Улаанбаатар хотноо болж өндөрлөсөн. Монголын талыг Шадар сайд Х.Ганхуяг ахалдаг. Энэ хуралдаанаар талууд худалдаа, эдийн засаг, аж үйлдвэрийн салбарт харилцан ашигтай хамтран ажиллах олон тохиролцоонд хүрсний дотор шатахууны нийлүүлэлтийн талаар түүхэн гэж хэлж болохуйц тохиролцоонд хүрснийг хэвлэлийнхэн ч, олон нийт ч төдийлөн анзаарсангүй бололтой. ОХУ гадаад улсад шатахуун нийлүүлэхээ зогсоосон ч энэхүү хориг Монгол Улсад хамаарахгүй гэдгийг төр, засгийн удирдлагын түвшинд удаа дараа илэрхийлсэн.

Улаанбаатарт болсон Засгийн газар хоорондын комиссын хуралдаанаар Монгол Улсад нийлүүлэх нефтийн бүтээгдэхүүний хэмжээг шинэ оны эхний өдрөөс 2 дахин нэмэгдүүлэх амлалт өгсөн нь онцлохуйц дипломат тохиролцоо боллоо. Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын Оросын талын дарга А.А.Козлов шатахууны нийлүүлэлтийн асуудлыг дээд төвшний яриа хэлэлцээрийн үeэр тохиролцсон. Гэхдээ бодит байдал дээр хэрэгжилт асуудалтай байгааг ойлголоо. Комиссын хурал дуусгаад буцаж очмогц ЭХЯ болон нийлүүлэгч аж ахуйн нэгжүүдтэй уулзаж шуурхай арга хэмжээ авна гэдгээ амлажээ. Энэ тохирлцоо Монгол Улсад хоёр бодитой үр дүн авчирна. Нэгдүгээрт, шатахууны хомсдол арилж, нийлүүлэлт хэвийн байдалд шилжинэ. Хоёрдугаарт, аюулгүйн нөөцөө хангалттай хэмжээнд бүрдүүлэх боломжтой болно.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Нийслэлд сурагчийн дүрэмт хувцас, хичээлийн хэрэгсэл худалдаалж буй цэгүүд

ичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан сурагч, оюутнуудын хичээлийн хэрэгсэл,...

Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг маргааш олгох хуваарь гарчээ

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас, энэ сард олгох нийгмийн...

Б.Баяржаргал пауэрлифтингийн залуучуудын ДАШТ-ээс алтан медаль хүртлээ

Өмнөд Африкийн бүгд найрамдах улсын Сан Сити хотод пауэрлифтингийн...

Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид 18254 хүүхэд бүртгүүлээд байна

2026-2027 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид...