Солонгосын хахир нийгмийн “оршуулга” буюу жүжигчин Чо Жин Вуний шийдвэр

“Сигнал” киногоороо олон улсад танигдсан, БНСУ-ын алдарт жүжигчин Чо Жин Вун насанд хүрээгүй байхдаа үе тэнгийн дээрэлхэлт гэх мэт буруу зүйл үйлдэж байсан гэдгээ хүлээн зөвшөөрч,  жүжигчний ажлаа бүрмөсөн орхиж буйгаа мэдэгдсэн. Тэгвэл түүний энэ шийдвэр олон нийтийг талцуулаад байна.

 Түүний карьераа дуусгах болсон талаарх сэдвийг тойрон хөндсөн Reddit дээрх сэтгэгдлүүдэд гадаад шүтэн бишрэгчид төлөвшөөгүй, өөрөө хүүхэд байсан үеийнх нь асуудлаар буруутгаж, бүхэл бүтэн карьерыг нь дуусгавар болгож байгааг буруу гэж үзэж буйгаа илэрхийлж байгаа аж. Өсвөр насанд хүмүүс ихэвчлэн дэггүйтэж алдаж л байдаг. Насанд хүрч төлөвшсөн хойноо алдаагаа давтаагүй, зөв амьдарсан хүнийг бага насных нь явдлаар нь шүүх нь шударга бус гэж олон зуун хүн сэтгэгдлээ илэрхийлсэн байна. Харин энэ өнцгийг солонгосууд соёлын ялгаа гэж дүгнэж байна. Гадаадад хэн нэгэн алдартай хүний хандлага асуудлыг насанд хүрсэн цагаас нь эхлэн шүүдэг, хүүхэд насыг энэ шүүүлтийн гадна орхидог байж болно. Харин солонгосууд алдар нэр хүртсэн, олны хүндлэл хүлээсэн хүнийг бүхий л амьдралынх нь намтар зөв, үлгэр дуурайлалтай байх ёстой гэж үздэг гэж тайлбарлажээ.

Солонгосын Гэмт хэрэг судлал, шударга ёсны хүрээлэнгийн дарга асан, Сөүлийн үндэсний их сургуулийн хуулийн профессор Хан Ин-Суп харин жүжигчин залуугийн талд гараа өргөсөн бөгөөд Чогийн амьдралын түүхийг солонгосын хахир нийгмийн “оршуулга” болох ёсгүй гэж хэлжээ. Тухайн үедээ хууль ёсны шийтгэл хүлээж, дараа нь олон нийтийг хүлээн зөвшөөрүүлэхийн тулд хичээж, ажиллаж, амьдралаа босгосон өсвөр насны хүүхэд харин ч “магтаал хүртэх ёстой” гэж тэрээр онцолсон. Тэрээр жүжигчний замналаа зогсоох шийдвэрийг “маш буруу шийдэл” гэж нэрлээд, шүүмжлэлд бууж өгөхгүй байхыг уриалжээ.

Өдгөө 49 настай жүжигчин Чо Жин Ву “Сигнал” драмад тоглосноос хойш гадаадад нэлээдгүй алдартай болсон бөгөөд олон нийт  “Сигнал 2” кино гарахыг маш их хүлээж байсан юм. Одоо “Сигнал 2” түүнгүйгээр үргэлжлэх үү, эсвэл төсөл бүрэн зогсох уу гэсэн асуулт үлдээд байна.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Тэтгэвэр 100-300 хүртэлх мянган төгрөгөөр нэмэгдэх хуулийг баталлаа

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал болон Гэр бүл, хөдөлмөр,...

Оюутолгойн хэлэлцээрийг Монгол ашигтай хувилбараар тохиролцлоо

Монгол Улсын Засгийн газар Оюутолгойн яриа хэлэлцээрийг Монгол Улсад...

Төрийн далбааны өдөрт зориулсан цэргийн жагсаалд 8500 орчим алба хаагч оролцоно

Тулгар төрийн 2235, Их Монгол Улс байгуулагдсаны 820, Үндэсний...

С.Шаарийбууд эрчим хүчний хэмнэлттэй ногоон орон сууц бэлэглэжээ 

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсын гавьяат багш...