Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Италийн Ерөнхийлөгч Сэржо Маттарэлла албан ёсоор угтаж авлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Итали Улсын Ерөнхийлөгч Сэржо Маттарэллагийн урилгаар тус улсад төрийн айлчлал хийж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, гэргий Л.Болорцэцэг нарыг Бүгд Найрамдах Итали Улсын Ерөнхийлөгч Сэржо Маттарэлла, тэргүүн хатагтай Лаура Маттарэлла нар албан ёсоор угтаж авлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, гэргий Л.Болорцэцэг нарыг Ерөнхийлөгчийн “Куириналэ” ордонд хүрэлцэн ирэхэд Үлээвэр хөгжим, Төрийн хүндэт харуул, морьт цэргүүд жагссан байлаа.

Ерөнхийлөгч Сэржо Маттарэлла, тэргүүн хатагтай Лаура Маттарэлла нар угтан мэндчилсний дараа хөгжимд хоёр орны Төрийн дуулал эгшиглэв. Энэ үеэр Ерөнхийлөгчийн ордны дээр Монгол Улсын Төрийн далбааг мандууллаа.

Хүндэт харуулын дарга айлтгал өргөсний дараа хоёр улсын төрийн тэргүүн Хүндэт харуулын туганд хүндэтгэл үзүүллээ.

Бүгд Найрамдах Итали Улсын Ерөнхийлөгч Сэржо Маттарэлла эрх зүйч мэргэжилтэй. Палермо хотын их сургуульд багш, Парламентын хэд хэдэн комиссын гишүүн, дарга, Парламентын Төлөөлөгчдийн тэргүүн, Боловсролын сайд, Шадар сайд, Батлан хамгаалахын сайд, Парламентын Хуулийн захиргааны зөвлөлийн Дэд ерөнхийлөгч, Үндсэн хуулийн шүүхийн гишүүн зэрэг алба хашиж байсан.

2015-2022 онд Ерөнхийлөгчөөр ажиллаж байгаад 2022 онд дахин долоон жилээр сонгогдсон. Улсынхаа 12 дахь төрийн тэргүүн, дахин сонгогдсон хоёр дахь Ерөнхийлөгч юм байна.

Ерөнхийлөгчийн “Куириналэ” ордныг манай эриний өмнөх IV зуунд эрүүл мэндийг хамгаалагч Куирин хэмээх бурханд зориулан босгосон сүмийн нэрээр нэрлэсэн байна.

Ордны суурийг XV зууны үед тавьсан бөгөөд Пап XIII Грегори 1583-1585 оны хооронд, Пап V Сиктэ 1587 онд өргөтгөн засварлаж байжээ.

Италийн Хаант Улс 1870 онд Ромыг нэгтгэх үед энэ ордон хааны өргөө болсон түүхтэй

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

2013 оноос өмнө тэтгэвэрт гарсан хүмүүсийн тэтгэврийг дахин тооцож нэмэгдүүлнэ

Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газраас хэрэгжүүлэхээр төлөвлөж буй тэтгэврийн...

Гадаад валютын улсын нөөц 7.7 тэрбум ам.долларт хүрэв

Монгол Улсын гадаад валютын нөөцийн хэмжээ 2026 оны 5...

СЕХ-ны гишүүдийг томилох хэлэлцүүлгээс АН-ын бүлэг завсарлага авлаа

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар СЕХ-ны гишүүний томилгоог хэлэлцлээ. Сонгуулийн...

Нийслэлд эзэмшиж буй газрыг өмчлүүлэх ажлыг дүүрэг бүрд зохион байгуулна

Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль 2002 онд...