Энэтхэгт автомашин дэлбэрч, 10 хүн амиа алдлаа

Энэтхэгийн Дэли хотод метроны буудлын ойролцоо машин дэлбэрч, 10 хүн амиа алдаж, 30 гаруй хүн “хүнд гэмтжээ.
Дэлбэрэлтийн шалтгаан одоогоор тодорхойгүй байгаа бөгөөд Энэтхэг даяар нисэх онгоцны буудал, төмөр замын өртөө, засгийн газрын барилга байгууламж, өвийн дурсгалт газруудыг өндөржүүлсэн бэлэн байдалд оруулсан  байна.

Дэлбэрэлт болохоос өмнөхөн  гэрлэн дохионы ойролцоо нэг тээврийн хэрэгсэл “зогссон. Тэр машинд дэлбэрэлт болсон. Тээврийн хэрэгсэлд байсан зорчигчид болон эргэн тойрны тээврийн хэрэгслүүдэд байсан хүмүүс дэлбэрэлтэд өртсөн” гэж  цагдаагийн байгууллагаас мэдээлэв. Дэли хотын гал түймрийн албаны орлогч даргын мэдээлснээр дэлбэрэлтээс үүдэж зургаан тээврийн хэрэгсэл шатсан байна.

Дэлбэрэлт орон нутгийн цагаар 18:55 цагт болсон ба дуудлага хүлээн авсны дараа яаралтай тусламжийн баг галыг унтрааж амьд үлдсэн хүмүүсийг ойролцоох эмнэлэгт хүргэжээ.

 Энэтхэгийн Дотоод хэргийн сайд Амит Шахын хэлснээр, эрх баригчид дэлбэрэлтийн ойролцоох хяналтын камеруудыг шалгаж байгаа бөгөөд

хэргийг бүх өнцгөөс шалгана гэдгээ мэдэгдлээ.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Барилдах эрх түдгэлзүүлсэн 29 үндэсний бөхийн тамирчны нэрсийг зарлалаа

Монголын Үндэсний Допингийн Эсрэг Байгууллага нь 2026 оны 10...

Томуугийн эсрэг дархлаажуулалтад 179 мянга гаруй иргэн хамрагджээ

Нийслэлийн хэмжээнд томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинд...

Мал хулгайлах гэмт хэрэг өмнөх оноос 69.7 хувиар өслөө

Энэ оны эхний 08 дугаар сарын байдлаар улсын хэмжээнд...

Нийслэлийн долоон дүүрэгт шахмал түлш худалдан борлуулж байгаа 440 цэгийн байршил

Нийслэл хотын гэр хорооллын 170,000 гаруй айл өрхийн халаалтын...