Сайд Т.Аубакир: Багш нарын цалинг 76 хувиар нэмэх тохиролцоонд хүрсэн

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакираас багш нарын ажил хаялт хэзээ зогсох, тохиролцоонд хүрсэн эсэх талаар тодрууллаа. Тэрбээр, “Багш нарын цалинг 76 хувиар нэмэх тохиролцоонд хүрсэн байна. Үүнийг ГБХНХ-ын яам бүртгэснээр, хүчин төгөлдөр болно. Өнгөрсөн долоо хоногийн Баасан гаригийн орой 18:00 цагийн үед хэлэлцээрийг манай яам руу явуулсан байсан. Үүний дараа миний бие уг хэлэлцээрийг бүртгэх эсэх талаар УИХ дахь МАН-ын бүлгийн групптээ санал солилцсон.

2026, 2027 он дамнаад багш нарын цалин өндөр хувиар нэмэгдэхээр болж байна. Тэгэхээр ирэх жилүүдийн улсын төсөвт нэмэгдэх ачаалал, эдийн засгийн үзүүлэлтүүдийг бид тооцох хэрэгтэй. Ингэж байж цалинг нэмэх ёстой. Энэ шийдвэрийг манай яам дангаараа гаргах боломжгүй. МАН-ын намын бүлэг, УИХ-ын Байнгын хороодоор хэлэлцэнэ. 2026 онд хоёр хуваасан байдлаар 76 хувиар цалинг нэмэгдүүлэхээр хэлэлцээ хийсэн. Өөрөөр хэлбэл, 2026 оны арваннэгдүгээр сарын 1-нд цалин 2.8 сая төгрөгт хүрнэ. Улмаар 2027 онд 3.5 сая төгрөгт хүргэх юм байна.

Гэхдээ цалинг нэмэх, хасах асуудал маш ярвигтай. Хамгийн түрүүнд төсвийнхөө боломж бололцоог харж шийдвэр гаргах нь зөв. Монгол Улсын инфляц, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэд яаж нөлөөлөх вэ гэдгийг бодолцох хэрэгтэй. Яг одоо УИХ-ын Төсвийн байнгын хороо уг асуудлаар хуралдаж байна гэлээ.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Т.Ариунзаяа “Айчи-Нагоя 2026” Азийн наадмаас мөнгөн медаль хүртлээ

Азийн наадмын жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд өрсөлдөж...

Нийслэлийн 265 мянга гаруй хүүхдийг эрүүл мэндийн эрт илрүүлэгт хамруулна

Нийслэлийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд суралцаж буй хүүхдүүдийг эрүүл...

Барилдах эрх түдгэлзүүлсэн 29 үндэсний бөхийн тамирчны нэрсийг зарлалаа

Монголын Үндэсний Допингийн Эсрэг Байгууллага нь 2026 оны 10...

Ахмад настнуудын 70 гаруй хувь нь нийслэлд амьдарч байна

Жил бүрийн аравдугаар сарын 1-ний өдрийг ахмадын баярын өдөр...