Дуучин Кэти Пэрри, Канадын Ерөнхий сайд асан Трюдо нар болзож буйгаа зарлалаа

Дуучин Кэти Пэрри, Канадын Ерөнхий сайд асан Жастин Трюдо нар болзож байгаа гэсэн ам дамжсан  яриа гарсан ч батлагдаагүй байсан. Тэгвэл тэд 10-р сарын 25-ны бямба гаригт Парист Перригийн 41 насны төрсөн өдөрт зориулсан кабаре шоунд оролцож, хамт хөтлөлцсөн гарч ирснээр үерхлээ олон нийтэд ил болголоо. 

53 настай Перри, Трюдо нар театраас гараад, машинд хөтлөлцөн суужээ. Тэрээр хар өсгийтэй улаан даашинз өмсөж, үсээ боосон байсан бол Трюдо хар костюм өмссөн байв. 

Пэрри, Трюдо хоёрын аль аль нь сүүлийн саруудад шуугиан тарьсан харилцааныхаа талаар олон нийтэд тайлбар хийгээгүй байсан юм. 

 Долдугаар сард 2015-2025 онд Канадын Ерөнхий сайдын албыг хашиж байсан Трюдо Монреальд Перригийн концертод оролцсоны дараа тэдний арилцааны тухай цуу яриа нэлээд хүчээ авсан. 

Үүнээс өмнө олон хэвлэл мэдээллийн хэрэгслээр Перри, Трюдо нар зугаалж, оройн хоолоо хамт идэж байхыг харсан гэх мэдээллүүд гарсан ч болзоо юу, өөр шалтгаантай жил хэргийн  уулзалт уу  гэдэг нь тодорхойгүй байв.

Дуучин Кэти Пэрри зургаан жил хамтран амьдарсан  Орландо Блумээс салж байгаагаа өнгөрөгч 7-р сард зарласан. Тэд дундаасаа  5 настай охинтой юм. 

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Т.Ариунзаяа “Айчи-Нагоя 2026” Азийн наадмаас мөнгөн медаль хүртлээ

Азийн наадмын жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд өрсөлдөж...

Нийслэлийн 265 мянга гаруй хүүхдийг эрүүл мэндийн эрт илрүүлэгт хамруулна

Нийслэлийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд суралцаж буй хүүхдүүдийг эрүүл...

Барилдах эрх түдгэлзүүлсэн 29 үндэсний бөхийн тамирчны нэрсийг зарлалаа

Монголын Үндэсний Допингийн Эсрэг Байгууллага нь 2026 оны 10...

Ахмад настнуудын 70 гаруй хувь нь нийслэлд амьдарч байна

Жил бүрийн аравдугаар сарын 1-ний өдрийг ахмадын баярын өдөр...