Хятадын ХАА-н сайд авлигын хэргээр цаазын ял сонслоо

Хөдөө аж ахуй, хөдөөгийн асуудал эрхэлсэн сайд асан Тан Рен Жиаанд Жилин мужийн шүүхээс ням гарагт хээл хахуулийн хэргээр цаазын ял оноолоо гэж төрийн мэдээллийн Синьхуа агентлаг мэдээлэв.

Тан 2007-2024 онд янз бүрийн албан тушаал хашиж байхдаа 268 сая юань буюу 37.6 сая ам.долларын үнэ бүхий бэлэн мөнгө, эд хөрөнгө зэрэг хээл хахууль авчээ. Чанчуны дунд шатны шүүхэд тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн ба цаазаар авах ялыг хоёр жилээр хойшлуулсан байна. Хятадын Коммунист нам Танг 2024 оны арваннэгдүгээр сард хууль бус наймааны эсрэг мөрдөн байцаалтыг эхлүүлж, албан тушаалаас нь огцруулснаас хойш зургаан сарын дараа түүнийг намаасаа хөөсөн юм. Танг 2017-2020 онд баруун нутгийн Ганьсу мужийн захирагчаар ажиллаж байсан юм. 

БНХАУ-ын дарга Ши Жинь Пин 2020 онд Хятадын дотоодын аюулгүй байдлын аппаратыг цэвэрлэх кампанит ажлыг эхлүүлж, цагдаа, прокурор, шүүгчдийг “үнэнч, туйлын цэвэр, туйлын найдвартай” байлгахыг зорьж буйгаа мэдэгдсэн юм. Нэгдүгээр сард Ши Жинь Пин авлига бол Хятадын Коммунист намд заналхийлж буй хамгийн том аюул бөгөөд одоо ч авлигын аюул хэвээр байна хэмээн хэлсэн юм. 

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Тэтгэвэр 100-300 хүртэлх мянган төгрөгөөр нэмэгдэх хуулийг баталлаа

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал болон Гэр бүл, хөдөлмөр,...

Оюутолгойн хэлэлцээрийг Монгол ашигтай хувилбараар тохиролцлоо

Монгол Улсын Засгийн газар Оюутолгойн яриа хэлэлцээрийг Монгол Улсад...

Төрийн далбааны өдөрт зориулсан цэргийн жагсаалд 8500 орчим алба хаагч оролцоно

Тулгар төрийн 2235, Их Монгол Улс байгуулагдсаны 820, Үндэсний...

С.Шаарийбууд эрчим хүчний хэмнэлттэй ногоон орон сууц бэлэглэжээ 

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсын гавьяат багш...