ОБЕГ: Ховдод 95 гэр, 84 хашаа, 12 байшин, 14 орон сууц үерийн усанд автсан

ГЭНЭТИЙН ҮЕРИЙН АЮУЛААС СЭРЭМЖТЭЙ БАЙХЫГ ЗӨВЛӨЖ БАЙНА

Ховд аймгийн Жаргалант сумын төвд өчигдөр /2025.08.26/ 16:55 цагаас эхлэн 40 минутын турш түр зуурын усархаг бороо, мөндөр орсны улмаас 84 айл, өрхийн 95 гэр, 84 хашаа, 12 байшин, 14 орон сууцны B1 давхар үерийн усанд автсан дуудлагаар аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид ажиллаж, 314 тн усыг соруулж, 5 км газар далан сэргээж, 3 автомашиныг татан гаргалаа.

Мөн аймгийн Зэрэг сумын Бураа багийн “Өвдөг” гэдэг газар усархаг аадар бороо, орсны улмаас 6 айлын гэр, үерийн усанд автсан байсныг аюулгүй болгосон байна.

Өнөөдөр /2025.08.27/ баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй мөндөр, аянга цахилгаан, үерийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
🚫 Иймд голын эрэг, үерийн эрсдэлтэй хэсэгт гэр, майхан, саравчийг барихгүй байх,
🚫 Үерийн усны аюулаас хамгаалах далан, суваг, шуудуугаар хашлага бариж аюулгүй байдлаа хангах
🚫 Үер, усны аюулын талаар хүүхдэд анхааруулга, сэрэмжлүүлэг өгөх, хүүхдийг хараа хяналтгүйгээр гол мөрөн, нуур, цөөрмийн орчимд тоглуулахгүй, орхихгүй байх,
🚫Архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ голруу орохгүй байх,
🚫Баталгаатай зам, гарц, гүүрээр зорьчих
🚫Зориулалтын бус хийлдэг завь, гудас, цагираг зэргээр хөвөхгүй, ашиглахгүй байх
🚫 Цаг агаарын мэдээ мэдээллийг тухай мэдээ, мэдээллийг сонсож, үер усны аюулаас урьдчилан сэргийлэхийг онцгойлон анхааруулж байна.
#үерийнаюул

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

2013 оноос өмнө тэтгэвэрт гарсан хүмүүсийн тэтгэврийг дахин тооцож нэмэгдүүлнэ

Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газраас хэрэгжүүлэхээр төлөвлөж буй тэтгэврийн...

Мөрдөн шалгаж явцад боловсролын зээлийн санд 10.2 тэрбумыг эргүүлэн төлжээ

Улсын ерөнхий прокурорын газрын 2023 оны 5 дугаар сарын...

Дөрвөн тэрбумын авлигыг зогсоосон Г.Занданшатарын “сүржигнэл”

"Нэр бүхий шүүгч нар хахууль авсан байж болзошгүй" гэх...

Монголын эзэнт гүрний үеийн үнэт олдворыг Хөвсгөлөөс илрүүлжээ

Шинжлэх ухааны академийн археологийн хүрээлэн болон Америкийн Мичиганы их...