НҮБ-ын Хүүхдийн сантай хамтарч 1385 айлыг ЧИП дулаалгын төсөлд хамруулна

Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас НҮБ-ын Хүүхдийн сантай хамтарч Улаанбаатар хотын айл өрхүүдэд иж бүрэн дулаалгын төслийг хэрэгжүүлнэ. Уг санамж бичигт нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар, НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Эваристе Коуасси Комлан, “Тавантолгой түлш” компанийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Ц.Эрдэнэбаяр нар гарын үсэг зурлаа.

Энэ үеэр хотын дарга Х.Нямбаатар “Энэ оноос Улаанбаатар хот 5000 орчим айл өрхийг иж бүрэн стандартын дагуу дулаалж, цаашлаад хийн түлш рүү шилжүүлнэ. Үүнээс монгол гэрт амьдарч байгаа 1385 айлыг НҮБ-ын Хүүхдийн сангийн дулаалгын стандартыг хангасан ЧИП төсөлд хамруулна. Есдүгээр сарын 30-нд 1385 айлыг дулаалах материал нийлүүлэгдэж дуусна. Улмаар Улаанбаатар хотын гэр хорооллын өрхүүдэд хийн халаалтын технологийг нэвтрүүлэх, түгээх замаар агаарын бохирдлыг бууруулах зорилготой. Хийн тоног төхөөрөмжийн аюулгүй байдал, чанар, стандартад зөвлөх үйлчилгээ үзүүлэх ажлыг Хүүхдийн сангаас хэрэгжүүлнэ” гэв.

ЧИП төсөл нь уламжлалт нүүрс шатаалтад суурилсан халаалтыг орлуулах, дулаан, агаарын чанарыг сайжруулах зорилготой “Монгол гэрийн дулаалга, халаалт ба агаар сэлгэлтийн багц” юм. Цахилгаан халаагуур, дулаалсан давхарга, агаар сэлгэлтийн системээс бүрдэх бөгөөд хүүхдийн эрүүл мэндийг хамгаалж, агаарын бохирдлыг бууруулдаг.

Энэ талаар НҮБ-ийн Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Эваристе Коуасси Комлан Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах зорилгоор хамтын ажиллагааг эхлүүлсэндээ талархалтай байгаагаа илэрхийллээ. Түүнчлэн Хотын дарга Х.Нямбаатар Монгол Улсын хөгжлийн бодлого НҮБ-ын үзэл баримтлал, чиг баримжаатай уялддаг болохыг онцлохын сацуу Улаанбаатар хотод хийн түлшний зөв дадал, хэрэглээг бий болгох, агаар орчны бохирдлын нөлөөг судлах ажилд өндөр хүлээлттэй байгаагаа онцлов.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Археологийн малтлагаас Чингис хааны билэг сургаал анх удаа олдлоо

Монгол Улсын ШУА-ийн Түүх, Угсаатны зүйн хүрээлэнгээс эрхлэн Монгол-Японы...

Эрдэнэбүрэний усан цахилгаан станцын бүтээн байгуулалт 40 хувьтай байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Ховд аймагт ажиллах үеэрээ...

Г.Ууганбаатар: Нэг ангид 60-70 хүүхэд суралцаж байгаа нь хүүхдийн эрхийн зөрчил

Монгол Улсын хүний эрхийн үндэсний комисс /ХЭҮК/-оос цаг үеийн...

Нийслэлд “Томуугийн эсрэг хамтдаа” дархлаажуулалтын аян эхэллээ

“Томуугийн эсрэг хамтдаа” дархлаажуулалтын аян нийслэлийн хэмжээнд эхэллээ. Аян...