БНХАУ руу экспортлох нүүрсний хэмжээг нэмэгдүүлэхээр ойлголцжээ

Тэргүүн шадар сайд Н.Учрал БНХАУ-ын БХАТИХ-ын Байнгын хорооны дэд дарга Цай Дафөнтэй уулзлаа. Уулзалтын үеэр хоёр орны хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр санал солилцлоо. Боомтын төмөр замын холболт, Замын-Үүд–Эрээний хамтын ажиллагааны бүсийн бүтээн байгуулалт, сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэл, бараа бүтээгдэхүүний экспорт нэмэгдүүлэх ажлуудыг эрчимжүүлэхэд санал нэгдлээ.
БНХАУ манай улсаас нийлүүлэх нүүрсний хэмжээг нэмэгдүүлэхээр санал тавьж, харилцан ойлголцлоо.
БНХАУ бол Манай Улсын хамгийн том худалдааны түнш. 1950 оноос хамтын ажиллагаагаа эхлүүлж, нийгэм, эдийн засаг, соёлын олон салбарт хамтын ажиллагаа эхлүүлсэн. 2014 “Иж бүрэн стратегийн түншлэл”-ийн түвшинд хүргэсэн түүхтэй. Өнөөдрийн байдлаар хоёр улс албан ёсны 13 боомтоор харилцаж байна. Замын-Үүд–Эрээн нь хамгийн том боомт. Төмөр зам, авто замын тээвэр голчилдог юм.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

2013 оноос өмнө тэтгэвэрт гарсан хүмүүсийн тэтгэврийг дахин тооцож нэмэгдүүлнэ

Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газраас хэрэгжүүлэхээр төлөвлөж буй тэтгэврийн...

Мөрдөн шалгаж явцад боловсролын зээлийн санд 10.2 тэрбумыг эргүүлэн төлжээ

Улсын ерөнхий прокурорын газрын 2023 оны 5 дугаар сарын...

Дөрвөн тэрбумын авлигыг зогсоосон Г.Занданшатарын “сүржигнэл”

"Нэр бүхий шүүгч нар хахууль авсан байж болзошгүй" гэх...

Монголын эзэнт гүрний үеийн үнэт олдворыг Хөвсгөлөөс илрүүлжээ

Шинжлэх ухааны академийн археологийн хүрээлэн болон Америкийн Мичиганы их...