Нийслэлд 355.000 ам метр талбайг ариутгалаа

Наймдугаар сарын 21-ний 08:00 цагаас наймдугаар сарын 22-ны 06:00 цаг хүртэлх хугацаанд нийт үер усны 192 дуудлага мэдээлэл ирж,  НОБГ болон гамшгаас хамгаалах алба мэргэжлийн ангиас  766 алба хаагч 106  техник хэрэгсэлтэйгээр ажиллалаа.

Үер, усны холбогдолтой дуудлага мэдээлэл Мэдээлэл шуурхай удирдлагын төвийн 101, 105 дугаарт 31, УБШУЗТ-ийн 11-310005 тусгай дугаарт 67, дүүргүүдийн Шуурхай штабт 53 нийт 192 дуудлага мэдээлэл бүртгэгдсэнээс  90 дуудлага мэдээлэл дээр ажиллаж, 8560 тонн ус соруулан хэвийн байдалд орууллаа. Бусад 102 дуудлага дээр мэргэжлийн байгууллагын зөвлөмжийг өгөв.

Өчигдрийн борооны улмаас зам талбай, гуу жалгаар уулын ус бууж, замын ус зайлуулах шугам сүлжээ бөглөх, ус зайлуулах шугам сүлжээг лаг шавраар дүүргэх зэрэг хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн байсныг тус өдрийн 22:00 цагаас эхлэн цэвэрлэлээ.  Нийт 43 байршилд үүссэн лаг хагшаасыг нийслэлийн Хот тохижилтын газар, дүүргийн Онцгой комиссын нийт 555 ажилтан, алба хаагч  66 техниктэйгээр  цэвэрлэв.

Мөн нийслэлийн төвийн 6 дүүргийн хэмжээнд нийт 11 байршилд мэргэжлийн тусгай зөвшөөрөл бүхий 10 аж ахуйн нэгж байгууллага, дүүргийн мэргэжлийн  байгууллагуудын нийт 55 ажилтан 11 техниктэйгээр  355.000  ам метр талбайг ариутгаж, халдваргүйтгэл хийлээ.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Туул...

Түгжрэл ихээр үүсгэдэг Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Налайх...

Түрээслээд өмчлөх орон сууцанд хэн, яаж хамрагдах вэ?

“Солонго-1, 2” төсөл болон “Ногоон нуур” 1008 айлын орон...

Таван шарын нүхэн гарц дээгүүрх явган хүний гүүрийн металл хийцийг угсарна

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Таван шарын нүхэн...