Нүүдэлчин фэстиваль Налайх дүүрэгт болно

Монгол Улсын соёлын биет бус өвийн олон төрөл зүйл, угсаатны бүлгийн онцлогийг таниулан сурталчлах “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2025 оны наймдугаар сарын 22, 23, 24-ний өдрүүдэд Налайх дүүргийн нутагт байх “Тайж” хайрхан уулын бэлд болно. Дөрөв дэх жилдээ зохион байгуулах гэж буй уг фестивалийн хүрээнд болох үндэсний спортын тэмцээн, арга хэмжээнүүдийг танилцуулъя.

Фестивалийн үеэр үндэсний спортын таван төрөлд өрсөлдөх бөгөөд үндэсний бөх, үндэсний сур харваа, шагай харваа, адуучин гэсэн дөрвөн төрөлд 400 орчим тамирчин оролцохоор бүртгүүлсэн бол хурдан морины уралдаанд 100 гаруй шандаст хурдан хүлгүүд тоосоо өргөхөөр бүртгүүлжээ.

  • Морьт харваа”-ны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн – “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалийн онцлох арга хэмжээ нь “Морьт харваа”-ны 17 дахь удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн юм. Тайж хайрхны энгэрт дэлхийн өнцөг булан бүрийн мэргэн харваачид цэц мэргэнээ сорино.
  • Үндэсний шагайн харваан тэмцээн – Үндэсний шагайн харвааны өсвөр үеийн мэргэн харваачдын тэмцээн наймдугаар сарын 22-ны 10:00 цагт эхэлнэ. Харин насанд хүрэгчдийн тэмцээн наймдугаар сарын 23-ны 09:00 цагт эхэлнэ.
  • Үндэсний сур харваа – Үндэсний сур харвааны насанд хүрэгчдийн ангиллын тэмцээн наймдугаар сарын 22-ны 09:00 цагт эхэлнэ. Мөн үзэгчдэд зориулсан сур харвааны талбай фестивалийн гурван өдрийн турш нээлттэй байна.
  • Үндэсний бөхийн барилдаан – Үндэсний бөхийн барилдааны насанд хүрэгчдийн ангилалд хүчит 64 бөх, өсвөр насны ангилалд 15-16 насны 32 бөх зодоглоно.
  • Хурдан морины уралдаан – Монгол Улсын соёлын биет бус өвийг таниулах, түгээн дэлгэрүүлэх “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивальд их насны морьд уралдана.
  • Адуучин тэмцээн – Аймаг сумдаас ирсэн адуучин залуус адуу уургалж, эмнэг булгиулж, бугуйлдаж өрсөлдөнө.
  • Үзэгчдийн дундах нээлттэй тэмцээн – Фестивалийг зорин ирсэн үзэгчдийн дунд наадмын гурав дахь өдөр буюу 8 дугаар сарын 24-нд нээлттэй тэмцээн зарлана. Үзэгч олон үндэсний спортын олон төрөлтэй танилцаж, өөрийгөө сорих боломжтой.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

П.Сайнзориг: Бөхчүүд цолоо 3-5 жилийн дотор баталж чадахгүй бол хураадаг болбол найраа багасна

Бөхийн цолны найрааны талаар УИХ-ын гишүүн П.Сайнзориг байр сууриа...

Дамбадаржаа дулааны станцад 10 дугаар сард тохируулга хийж, энэ онд ашиглалтад оруулна

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Дамбадаржаа дэд төвийн...

Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн халаалтад шилжүүлэв

Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны ээлжит хоёрдугаар хуралдаан боллоо....

Б.Пүрэвдагва: “Туул-1” коллекторыг ашиглалтад оруулж байж гэр хорооллыг барилгажуулна

Бохир ус татан зайлуулах “Туул-1” коллекторын ажил үргэлжилж байна....