Ерөнхий сайд Г.Занданшатар авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр хуулийн байгууллагуудад үүрэг өглөө

Ерөнхий сайд Г.Занданшатар нийгэмд шударга ёсыг хэрэгжүүлэх, авлига албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр захирамж гаргасан байна.

Уг захирамжийн дагуу,

  • Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг эрчимжүүлж,
  • “Транспэрэнси Интернэшнл” байгууллагаас гаргадаг авлигын төсөөллийн индексэд Монгол Улсын жагссан эрэмбийг сайжруулах,
  • Хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгч, ард иргэдэд саад учруулж байгаа хууль бус дарамт саадыг арилгах ажлыг шуурхай зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсгийг АТГ-тай хамтран байгууллаа. Ажлын хэсгийн цаашид ажиллах төлөвлөгөөг гаргахыг үүрэг болгожээ.

Дээрх захирамжийн хүрээнд Монгол Улсын хууль, Засгийн газарт олгосон төрийн хуулийн биелэлтийг УИХ-ын өмнө хариуцаж, гэмт хэрэгтэй тэмцэх бодлогын хүрээнд төрийн өндөр албан тушаалтнууд үндэслэлгүй хөрөнгөжсөн асуудлыг шалгаж, АТГ-т шаардлагатай тохиолдолд ЦЕГ-тай дээрх ажлыг хамтран зохион байгуулах, УЕП-той хамран ажиллах үүрэг даалгавар өгсөн байна.

  • Мөн Зөвшөөрлийн тухай хуульд зааснаас бусад бизнес эрхлэгчид, аж ахуйн үйл ажиллагаа явуулж байгаа иргэдэд хүнд суртал учруулж байгаа бүх төрлийн хууль бус зөвшөөрөл, бүртгэл, гэрээг бий болгодог байдлыг хүчингүй болгох ажлыг шуурхай зохион байгуулж ирэх сарын 10-ны дотор Засгийн газрын хуралдаанаар оруулж шийдвэрлүүлэх,
  • Авлига албан тушаалын гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг арилгах чиглэлээр багц хуулийн төсөл боловсруулж аравдугаар сарын 1-ний өдрийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх,
  • Иргэдийн мэдэх эрхэд халдаж байгаа албаны нууц гэдэг асуудлыг хүчингүй болгох чиглэлээр төрийн болон албаны нууцын тухай хуульд өөрчлөлт оруулах саналыг боловсруулж Засгийн газрын хуралдаанд ирэх сарын 10-ны дотор оруулж, хэлэлцүүлэх,
  • Мөн “Транспэрэнси Интернэшнл” олон улсын байгууллагаас удаа дараа зөвлөж байгаа Шүгэл үлээгчийн эрхзүйн байдлын тухай хууль, Гэрч хохирогчийг хамгаалах үндэсний тогтолцоог бэхжүүлэх чиглэлээр хуулийн төслүүдийг яаралтай боловсруулж Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг тус тус үүрэг болголоо.

1 сэтгэгдэл

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

“Сэлбэ 20 минутын хот” төслийн бүтээн байгуулалт үргэлжилж байна

“Сэлбэ 20 минутын хот” төслийн бүтээн байгуулалт өнөөдрийн байдлаар...

Татвар, үл хөдлөхийн 57.1 тэрбумын буцаан олголтыг шилжүүлж эхэллээ

Татварын хөнгөлөлт, буцаан олголтыг дөрөвдүгээр сарын 20-ноос эхлэн иргэдийн...

Сайд Ц.Сандаг-Очир Туулын хурдны замын төслийг эхлүүлэхийг зөвшөөрлөө

Байгаль орчин, уур амьсгалын яамнаас Туулын хурдны зам төслийн...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Казахстанд айлчлахаар очлоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсын...