“Эрдэнэс Тавантолгой” ХК 134.4 мянган тонн нүүрс борлууллаа

Эрдэнэс Тавантолгой” ХК 2025 оны 8 дугаар сарын 12-ны өдөр Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан 4 удаагийн арилжаагаар 19.2 мянган тонн баяжуулсан коксжих нүүрс, 64.0 мянган тонн 1/3 коксжих нүүрс, 51.2 мянган тонн эрчим хүчний нүүрс, нийт 134.4 мянган тонн нүүрс БНХАУ-ын Ганцмод боомт хүргэж өгөх нөхцөлөөр амжилттай арилжааллаа. Баяжуулсан коксжих нүүрсний арилжаа өрсөлдөөнтэй болж үнийг 11.5%-иар өсгөж 133.4 ам.долларт хэлцэл хийгдсэн бол 1/3 коксжих нүүрс болон эрчим хүчний нүүрсний үнийн хувьд 66.4 ам.доллар болон 39.0 ам.долларт тус тус хэлцэл хийгдлээ.
Компани биржийн арилжааг эрчимжүүлэх, нүүрсний борлуулалтыг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч шат дараатай арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байна. Онцгой дэглэм тогтоосноос хойш 1 сарын хугацаанд биржээр 16 удаагийн арилжаа амжилттай хийж 45.9 сая ам.долларын үнэлгээ бүхий 774.4 мянган тонн нүүрс борлуулаад байна.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Нүүрс-пиролизын үйлдвэр барих хамтарсан компани байгуулав

Багануурын нүүрсний уурхайг түшиглэн төр, хувийн хэвшлийн түншлэлээр нүүрс-пиролизын...

Мал хулгайлах гэмт хэрэг өмнөх оноос 69.7 хувиар өслөө

Энэ оны эхний 08 дугаар сарын байдлаар улсын хэмжээнд...

Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Туул...

Баавгай унтуулах буу авах мөнгийг Засгийн газраар шийдүүлнэ

Идэш тэжээлийн хомсдолоос шалтгаалан орон нутаг болон нийслэлийн суурьшлын...