Солонгосын экс тэргүүн хатагтайг хорих эсэхийг өнөөдөр шийднэ

Ерөнхийлөгч асан Юн Сук Ёолын эхнэр Ким Кеон Хи мягмар гарагийн өглөө Сөүлийн өмнөд хэсгийн Сочо дүүргийн Сөүл хотын төв дүүргийн шүүхэд ирж мэдүүлэг өгчээ. Тус шүүхэд экс тэргүүн хатагтайг баривчлах шийдвэр гаргах эсэхийг хянан хэлэлцэж байгаа юм.

Кимийг хувьцааны үнийг луйвардсан, 2022 оны нөхөн сонгуульд нэр дэвшүүлэх үйл явцад хөндлөнгөөс оролцсон, хэд хэдэн компани болон  сүмээс авлига авсан хэргээр буруутгаж байгаа юм. Түүний хэргийг шалгаж буй прокурор Кимийг хуучин туслахууд болон бусад сэжигтнүүдтэй уулзаж тохирч  нотлох баримт устах өндөр эрсдэлтэй гэж үзэн түүнийг цагдан хорихыг шаардаж байгаа.  Харин түүний өмгөөлөгч нар  түүнийг хил давахгүй, биеийн байдал тааруу байгаа гэж үзэж хорихыг эсэргүүцэж байна.

Тэргүүн хатагтай асныг цагдан хорих шийдвэр өнөө орой гарах төлөвтэй байна. Үр дүнгээс үл хамааран шүүх хурал нь Солонгосын улс төр, хууль зүйн түүхэнд хамгийн их анхаарал татсан мөчүүдийн нэг болж байна гэж Солонгосын хэвлэлүүд онцолж байна. 

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Нүүрс-пиролизын үйлдвэр барих хамтарсан компани байгуулав

Багануурын нүүрсний уурхайг түшиглэн төр, хувийн хэвшлийн түншлэлээр нүүрс-пиролизын...

Мал хулгайлах гэмт хэрэг өмнөх оноос 69.7 хувиар өслөө

Энэ оны эхний 08 дугаар сарын байдлаар улсын хэмжээнд...

Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Туул...

Баавгай унтуулах буу авах мөнгийг Засгийн газраар шийдүүлнэ

Идэш тэжээлийн хомсдолоос шалтгаалан орон нутаг болон нийслэлийн суурьшлын...