ДЦС-5 төслийн уралдаант шалгаруулалтын богино жагсаалтад орсон 2 оролцогч төслийн саналаа ирүүллээ

Улаанбаатар хотыг хөгжүүлэх 24 мега төслийн хүрээнд Баянгол дүүргийн 20 дугаар хороонд 340 Гкал дулаан, 300 МВт цахилгаан үйлдвэрлэх суурилагдсан хүчин чадалтай ТЭЦ-5 дулааны цахилгаан станцыг барина. Уг “Дулааны тавдугаар цахилгаан станц (ДЦС-5)” төслийн хувийн хэвшлийн түншлэгчийг сонгох уралдаант шалгаруулалтын хүрээнд урьдчилсан шалгаруулалтад тэнцэж, богино жагсаалтад гурван оролцогч багтаад байсан. Тухайн гурван оролцогчоос “Митайм Интернэшнл” ХХК, “Шунхлай Холдинг” ХХК уралдаант шалгаруулалтын баримт бичигт заасан хугацаанд багтаан төслийн саналаа ирүүллээ.

Уралдаант шалгаруулалтыг Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хууль болон Засгийн газрын 2024 оны 210 дугаар тогтоолоор батлагдсан Хувийн хэвшлийн түншлэгч болон зөвлөх үйлчилгээг сонгон шалгаруулах журмын дагуу хэрэгжүүлж байна. Уралдаант шалгаруулалтын баримт бичгийг оролцогчдод 2025 оны долоодугаар сарын 4-ний өдөр албан ёсоор олгосон.

Төслийн санал хүлээн авах хугацаа дууссаны дараа холбогдох мэдээллийг оролцогчдын итгэмжлэгдсэн төлөөлөгчдийг байлцуулан танилцуулж, ил тод байдлыг хангаж ажиллав. Сонгон шалгаруулалтын ажлын хэсэг нь холбогдох хууль, журмын дагуу оролцогчдын ирүүлсэн төслийн саналыг үнэлж, онооны дарааллаар хамгийн өндөр үнэлгээ авсан оролцогчийг түншлэлийн гэрээ байгуулах хэлэлцээнд урих бөгөөд шалгаруулалтын явц, үр дүнг олон нийтэд нээлттэй мэдээлсээр байх болно.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Туул...

Түгжрэл ихээр үүсгэдэг Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Налайх...

Түрээслээд өмчлөх орон сууцанд хэн, яаж хамрагдах вэ?

“Солонго-1, 2” төсөл болон “Ногоон нуур” 1008 айлын орон...

Таван шарын нүхэн гарц дээгүүрх явган хүний гүүрийн металл хийцийг угсарна

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Таван шарын нүхэн...