Я.Содбаатар: Намайг хотын дарга болно гэдэг нь МАН-ыг хагалган бутаргах явцуу санаархал бүхий худал ташаа мэдээлэл

Хотын дарга Х.Нямбаатарыг ажлаас нь чөлөөлж оронд нь Ч.Содбаатарыг томилохоор төлөвлөж байгаа гэх олон нийтийн сүлжээн дэх мэдээлэлд хариу няцаалт хийлээ. Тэрээр:

-Найр наадам шувтарч, өвөлжилт, намрын ажил руу анхаарч эхэлж байгаа энэ үед нийслэлийн удирдлагыг халж солих гэж байгаа мэтээр зохион байгуулалттай ташаа мэдээлэл өгч, Нийслэлийн төр захиргаанаас явуулж байгаа үйл ажиллагааг цалгардуулах, Монгол Ардын намын дотоод эв нэгдлийг алдагдуулах, хагалган бутаргах явцуу санаархал бүхий худал ташаа мэдээллийг хэвлэл мэдээллийн байгууллагууд болон олон нийтийн цахим сүлжээнд тарааж байгаад харамсаж байна.
Нийслэлийн удирдлагын зүгээс Улаанбаатар хотын утааг бууруулах, түгжрэлийг багасгах, тог цахилгааны хязгаарлалтгүй өвөлжүүлэхэд анхааран хэрэгжүүлж байгаа бодлогын ажлуудыг миний бие МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын хувьд бүх талаар дэмжин ажиллаж байгаа бөгөөд цаашид ч мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах чиглэлд хамтран ажиллах болно.
Иймд Хэвлэл мэдээллийн байгууллагууд та бүхнийг иргэдийг үнэн бодит мэдээллээр хангах чин шударга үүргээ биелүүлж, хэсэг бүлэг хүмүүсийн өөрсдийн эрх ашигт нийцүүлэн гаргасан мэдээлэлд автахгүй байх, олон нийтэд худал мэдээлэл түгээхгүй байхыг уриалж байна.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Улаанбаатарыг УГААНА

Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, нийслэлийн...

“Солонго 1, 2” 2042 айлын орон сууцыг Улсын комисс хүлээн авчээ

Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хоорондын хамтын хэлэлцээрийн хүрээнд...

Н.Тавинбэх нарт холбогдох хэргийг прокурорт шилжүүлэв

Орон нутгийн дулаан хангамжийн найдвартай байдлыг нэмэгдүүлэх зорилгоор хэрэгжүүлж...

Монгол лам нарын ёс зүйн дүрмийг баталлаа

Бурхан Шашинтны Төв Гандантэгчэнлин хийдээс Монгол лам нарын II...