Автобусны зогсоолын мэдээллийн самбарын зураглалыг автоматжуулж эхэллээ

Нийтийн тээврийн үйлчилгээнд өдөр тутам 133 чиглэлд дунджаар 1000 гаруй автобусаар 500 мянга гаруй иргэн үйлчлүүлдэг байна. Улаанбаатар хотод нийт 1280 автобусны зогсоолтой. Тэгвэл нийтийн тээврийн салбарын парк шинэчлэлтийн хүрээнд нийтийн тээврээр үйлчлүүлж байгаа иргэдийн эрэлт хэрэгцээнд нийцсэн, аюулгүй, тав тухтай үйлчилгээг хүргэхийн тулд техник технологийн шинэчлэлийг нэвтрүүлж, өдөр тутмын үйлчилгээг сайжруулж байна. Үүний нэг ажил болох нийтийн тээврийн үйлчилгээний автобусны зогсоолын мэдээллийн самбарыг автоматжуулж шинэчлэх ажлыг үе шаттай хийж эхэллээ. Бид Төв номын сангийн автобусны буудлаас мэдээллийг бэлтгэж, холбогдох албаны хүмүүсээс тодруулсан юм.

НТБГ-ын Тээврийн бодлого судалгааны хэлтсийн ахлах мэргэжилтэн О.Хонгорзул “Энэхүү шинэчилж эхлээд байгаа мэдээллийн самбарын зураглалыг илүү ойлгомжтой, хүртээмжтэй байдлаар газрын зурагтайгаар хийсэн. Хүүхэд, өндөр настан гээд хэн ч харсан ойлгоно. Өмнө нь самбарын бүх мэдээллийг гараар шивж, зурж бүтээдэг байсан. Одоо автомат болж байгаа нь нарийн деталиудыг тодорхой оруулах боломж бүрдсэн” гэлээ.

Тус самбарыг автоматжуулах ажлыг гүйцэтгэж байгаа “Дата Дэүс” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ж.Болор “Автобусны буудал болгонд тохирсон автобусны бүх чиглэлийн мэдээллийг газрын зурган дээрээс автоматаар харуулна. Деталиудыг хүний гараар зурах шаардлагагүй болсон. Бүтээмж сайжирч технологийн дагуу самбарын бүх мэдээлэл автоматаар хийгдэнэ. Туршилтын загварууд хийгдэж эхний хувилбараар танилцуулагдаж байна” гэв.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Баянхонгор аймагт 1300 жилийн настай эртний рүн бичээс илрүүлжээ

Баянхонгор аймгийн нутагт хийсэн хээрийн хайгуулын явцад 1300 орчим...

Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал, нийслэлийн Засаг дарга бөгөөд...

Түрээсийн орон сууцанд хамрагдах иргэд бичиг баримт бүрдүүлэх шаардлагагүй

Түрээсийн орон сууцанд хамрагдах иргэдийг сонгон шалгаруулах ажил наймдугаар...

Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг төрийн өмчит 4 байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна

Нийслэлийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийг чанартай хүнсний бараа бүтээгдэхүүнээр...