ОХУ-ын шатахууны экспортын хориг Монгол Улсад үйлчлэхгүй

ОХУ-д зуны урт амралт, аялал жуулчлалын өсөлт, газрын тос боловсруулах үйлдвэрүүдэд дулааны улиралд хийгддэг засварын ажлуудын удаашрал зэрэгтэй холбоотой дотоодын зах зээл дээрх шатахууны үнэ 30 орчим хувиар нэмэгдсэн байна. Үүнтэй холбоотой автобензинийн экспортод хориг тавих арга хэмжээ авах болсон талаар ОХУ-ын Засгийн газраас 2025 оны 07 дугаар сарын 28-ны өдөр мэдээллээ. Уг хориг нь 2025 оны 08 дугаар сарын 01-нээс 08 дугаар сарын 31 хүртэл хэрэгжүүлэх, зөвхөн автобензинийн экспортыг хориглох, ОХУ-тай газрын тосны бүтээгдэхүүний худалдах, худалдан авах Засгийн газар хоорондын хэлэлцээртэй болон ЕвроАзийн эдийн засгийн гишүүн орнуудад үйлчлэхгүй байх заалттай байна.
Манай улсад ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины 2024 оны 9 дүгээр сард хийсэн албан айлчлалын үеэр “Монгол Улсад газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэх салбарт хамтран ажиллах тухай” Монгол Улс болон Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг байгуулсан бөгөөд уг хэлэлцээрийн дагуу манай улсад түлш, шатахууныг тогтмол тасралтгүй худалдах, худалдан авах үүргийг талууд хүлээсэн байдаг.
Нөгөө талаас манай улсын автобензинийн хэрэглээний 75 орчим хувийг ОХУ-ын Роснефть компани дангаар нийлүүлдэг импортлогч компаниудтай урт хугацааны гэрээтэй ажиллаж байна. Газрын тосны бүтээгдэхүүн, түлш шатахууны импортын үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна. 2025 оны 07 сарын 29-ний байдлаар улсын хэмжээнд Аи-92 автобензин 20 хоног, Аи-95 автобензин 41 хоног, дизель түлш 20 хоног, ТС-1 онгоцны түлш 50 хоногийн ердийн хэрэглээний үлдэгдэлтэй байна.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

2013 оноос өмнө тэтгэвэрт гарсан хүмүүсийн тэтгэврийг дахин тооцож нэмэгдүүлнэ

Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газраас хэрэгжүүлэхээр төлөвлөж буй тэтгэврийн...

Мөрдөн шалгаж явцад боловсролын зээлийн санд 10.2 тэрбумыг эргүүлэн төлжээ

Улсын ерөнхий прокурорын газрын 2023 оны 5 дугаар сарын...

Дөрвөн тэрбумын авлигыг зогсоосон Г.Занданшатарын “сүржигнэл”

"Нэр бүхий шүүгч нар хахууль авсан байж болзошгүй" гэх...

Монголын эзэнт гүрний үеийн үнэт олдворыг Хөвсгөлөөс илрүүлжээ

Шинжлэх ухааны академийн археологийн хүрээлэн болон Америкийн Мичиганы их...